113 дугаар цэцэрлэгийн хашаанд олгосон газрыг хүчингүй болголоо

Нийслэлийн Засаг дарга нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ЕБС, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрт шинээр газар олгохыг хориглосон захирамж гарсан.

Уг захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах 113 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/489 дугаар захирамжаар хүчингүй болгож, газрыг буцаан цэцэрлэгийн эзэмшилд шилжүүлжээ.

Өмнө нь Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эзэмшлийн газарт болон Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 99 дүгээр цэцэрлэгийн эзэмшлийн газраас бусдад олгосон байсныг тус тус хүчингүй болгож, сургууль, цэцэрлэгийн эзэмшилд нь буцаан шилжүүлж байсан юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • , 2017-09-05 14:18:48
    тийм газрыг өгсөн захирамж дээр гарын үсгээ зурсан дарга дарганцаруудбн толгойг тасдан авч тэр газарт нь өлгөж бай
    66.181.177.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-05 09:04:30
    муу салга цагаан толгойт комментерний улдэгдлийн ан ынханд егсен газар байхаа даа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах