Эрдэнэсийн сангийн үзмэрүүдийг сэргээн засварлав
Монгол Улсын түүх, соёлын ховор нандин үнэт зүйлсийн баялаг цуглуулга бүхий Монголбанкны Эрдэнэсийн сан үзмэрүүдээ шинээр дэглэн сэргээн засварлалаа. Үүнтэй холбогдуулж Эрдэнэсийн сангийн үзмэр үзэх хүсэлтийг цахимаар бүртгэдэг болоод байна. 

Монголбанкны Эрдэнэсийн сан нь эртний хүрэл зэвсгийн үеээс эхлэн дундад зууны түүхэнд холбогдох олон зуун ховор үзмэрүүдээс гадна угсаатны зүй, Буддын шашны холбогдолтой Өндөр гэгээн Занабазарын дэг жаягийн шүтээн, Түвдийн бурхан тахилын эд зүйлс, худалдааны мөнгөн тэмдэгт болон XVIII-XX зууны түүх, соёлтой холбоотой үзмэрүүд зэрэг Монголчуудын хэл соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдралыг тод харуулах нэн ховор үзмэрүүдээс бүрдсэн байдаг.
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.