
Нэвтрэх
АНУ-д хийгдсэн судалгаагаар хоёр настай хүүхдүүдийн 90 хувь нь эцэг, эхчүүдийнхээ ухаалаг утсаар , таблетаар дамжуулан интернет анх удаа хэрэглэж үздэг гэсэн тоо баримт гарчээ.
Таван настайгаас эхлэн хүүхдүүдийн 50 хувиас дээш хувь нь ухаалаг утас, таблет , компьютер тоглоом , интернетийг тогтмол хэрэглэж байна.
12-17 насны өсвөр үеийнхний 95 хувь нь интернетийг тогтмол хэрэглэж 80 хувь нь сошиал медиа идэвхтэй хэрэглэгч байна. Дунд сургуулийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн интернет болон компьютер тоглоомд зарцуулж байгаа хугацаа нь гэр бүлийнхэнтэйгээ байгаа хугацаанаас хэд дахин их байна.
Дэлгэцийн донтолтоос болж сэтгэц, зан төрх, бие махбодийн талаас өөрчлөлт илэрдэг.
Аливаа ямар нэгэн зүйлд хэт автаж донтохоос сэргийлэх зүйл бол хэт дурлаж донтож байгаа шалтгаанаас бага багаар хөндүүрүүлж өөр олон зүйлд хөгжилдөх боломжтой гэдгийг мэдрүүлэх явдал юм.
Эцэг эхчүүдийн хүүхэддээ зориулах анхаарал, халамж дутагдах хүүхдүүдтэйгээ хамт ярилцах, хамтдаа өнгөрөөх цаг багассанаас болох, гэр бүлийн таагүй уур амьсгалаас болж хүүхэд сэтгэлзүйн хямралд өртөж аливаа зүйлд уруу татагдах, хэт донтох, ганцаардах, сэтгэлзүйн таагүй байдалд өртсөнөөс болдог.
Мэдээж хүүхэд бол аль нь зөв, аль буруу гэдгийг ялгаж салгах нь ухаарахад балчир байдаг учраас томчуудын сургамж, хараа хяналт, үлгэрлэн дуурайлалт хүүхдэд зайлшгүй хэрэгтэй юм.
Буруу зүйлийг хэлж ойлгуулж зөв зүйлийг нь урамшуулж дэмжих нь хүүхдийг зөв хүмүүжүүлэх үндэс билээ. Харин
Дэлгэцийн донтолтоос сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юу анхаарах вэ?
Хэрвээ хэрэглээ багасахгүй бол мэргэжлийн хүүхдийн сэтгэцийн эмчид хандахыг зөвлөж байна.