Зүүн Азийн жүдочид Монголд өрсөлдөнө

Дэлхийн цэргийн спортын холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотод “Зүүн Азийн орнуудын жудо бөхийн аварга” шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээн болно. Одоогийн байдлаар тус тэмцээнд ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Казахстан, Вьетнам, Саудын Араб оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.

Дэлхийн цэргийн спортын холбооноос зохион байгуулдаг тэмцээн, уралдаанд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо амжилттай оролцож ирсэн. Тухайлбал, 2015 онд БНСУ-д болсон VI их наадамд манай тамирчид спортын найман төрлөөр оролцон зургаан алт, 12 мөнгө, зургаан хүрэл медаль хүртэж 117 орноос 16 дугаар байрт шалгарч байсан юм. Мөн онд АНУ-д болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алтан медаль хүртсэн бол 2016 онд Швейцарь Улсад болсон жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, хоёр хүрэл медаль хүртэж байжээ.

Дэлхийн цэргийн спортын холбоо нь 136 орныг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд улс орнуудын Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчдын нөхөрлөл, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, спортоор дамжуулан улс орны найрамдлыг зузаатгах, энх тайван тогтоох зорилготой “Friendship through Sport” уриан дор ажилладаг байгууллага юм.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.