Засгийн газрын нэр хүнд Монголын эдийн засагт эергээр нөлөөлж эхэллээ

-Умард Солонгосоос нүүрс экспортлохыг НҮБ хориглосон тул Хятад улс нүүрс нийлүүлэгч өөр түнш хайх хэрэгтэй болсон. Энэ нь Монголд ашигтай тусч байгаа юм-


Монгол Улс 174 тэрбум нүүрсний нөөцтэй гэх таамаг бий. Өөрөөр хэлбэл дэлхий нийт арайхан нүүрсийг эрчим хүчний эх үүсвэрээс хасчихаагүй байгаа өнөө үед бид нүүрснээс ахиухан орлого олж, төсвөө зузаалах боломжтой юм. Гэхдээ энэ нь бичих, ярихад хялбар болохоос ажил хэрэг болох тал дээр асуудалтай аж. Мэдээж энэ бүх асуудал улстөрийн шийдвэр, бодлогоос шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл, төрийн шийдвэр хэр оновчтой, тогтвортой вэ гэдгээс уул уурхайн салбарын хөгжил, тэндээс орж ирэх орлогын хэмжээ тодорхойлогддог.

Тэгвэл ардчиллын замналд хөл нийлүүлснээс хойш манай улсын уул уурхайд алтан үе гэгдсэн хугацаа нь 2009-2012 он. Энэ хугацаанд манай улс эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, геологийн таатай нөхцөл бүхий томоохон ордууддаа олон улсын хөрөнгө татаж, эргэлтэд оруулах бодлогоо тодорхойлж чадсан билээ. Хамгийн гол нь, энэ бодлогын үр дүн шууд гарч, Монгол Улс түүхэндээ байгаагүй амжилт үзүүлж, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн.

Үүний цаана төрийн оновчтой шийдвэр, олон улс дахь нэр хүнд, эрдэс баялгийн уян хатан бодлого байсныг энд онцлох хэрэгтэй. Гэхдээ 2012 онд төрийн залгамж халаа болж, иргэдийн итгэлийг хүлээж парламентад олонх болсон нам энэ таатай байдлыг цааш авч явж чадаагүй. 2012-2016 онд улстөрийн эргэж буцсан шийдвэр, тооцоогүй үрэлгэн төсөв, гаднаас авсан шаардлагагүй их зээлээс гадна түүхий эдийн ханшийн уналт Монголын эдийн засгийг элгээр нь мөлхүүлж дөнгөсөн гэхэд болно.

Харин энэ удаад монголчууд баялгаасаа цэвэр ашиг боломжуудыг дэлхий ертөнц нээж өгсөөр байна. Мэдээж үүнд шинэ Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа ч нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, МАН-ын олон улс дахь нэр хүнд хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээсэн.

Статистик дүнгээс харахад, энэ онд Монгол Улсад бизнес жуулчлалаар ирсэн гадныхны тоо 40 гаруй хувиар өссөн бол гадаадын хуулийн этгээдүүд Улаанбаатарт төвхнөсөн тохиолдолд ч өссөн байх юм. Энэ хэрээр манайхаас түүхий эд авах сонирхол ч нэмэгджээ.

Үүнийг зөвхөн нүүрсний худалдаа, олборлолтоор жишээлэн мэдээллье. Гадныхан манайд ашиг сонирхлоо өсгөх хэрээр геологи уул уурхайн хайгуулын салбарт ч хөрөнгө оруулах нь ихэссэн байна. Юутай ч өнөөгийн байдлаар, Монгол оронд нүүрсний 300 гаруй орд илрэл, 15 сав газар бүртгэгдээд байгаа. Харин 37.4 тэрбум тонн нүүрсний нөөцийг геологи хайгуул, нарийвчилсан хайгуулын ажлаар тогтоосон ба энэ нь баталгаат хэмжээ юм.

Түүнчлэн нүүрсний 49 уурхай идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь мөн л олширсон тоон үзүүлэлт ажээ. Эдгээрээс чулуун нүүрсний 29, хүрэн нүүрсний 20 уурхай тогтвортойгоор ажиллаж, нийт 10 мянга орчим хүнийг ажлын байраар хангаж байгаа.

Ер нь 2016 оноос манай нүүрсний экспорт огцом өссөн гэдгийг албаны тоон баримтаас харж болно. Тухайлбал, 2016 онд Монгол Улс 35 сая тонн нүүрс олборлож, 33 сая тонныг борлуулсан бол үүнээс 25 саяыг нь нүүрс гадагш нийлүүлжээ. Энэ үзүүлэлтийг 2015 оныхтой харьцуулахад олборлолт 146.4 хувь, борлуулалт 152.9 хувь, экспорт 178.4 хувиар өссөн дүн ажээ. Тодруулбал, 2015 онд манай улс 14 сая тонн нүүрс экспортолсон. Харин энэ онд 2016 оны амжилтыг ч хоёр дахин нэмэх төлөвтэй байгааг эдийн засагчид онцолж, Монголын санхүүд сүүлийн таван жилд анх удаа нааштай үзүүлэлт гарах нь гэцгээж байгаа.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар Монголын хувьд нүүрсний экспортоос олсон орлогын хэмжээ бараг тав дахин нэмэгдсэн байна. Үүнийг олон улсын зүгээс манай улстөрийн байдалтай холбохоос гадна Хятад руу Умард Солонгосоос нүүрс нийлүүлэхийг хориглосон явдал нь ашиг орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

Энэ онд Монгол Улс Олон улсын валютын сангаас /ОУВС/ тусламж дэмжлэг хүсэхээс аргагүйд хүрснийг бид бүхэн мэднэ. Учир нь өмнөх парламентийн үед манай улс хэт үрэлгэн загнаж, нөгөөтэйгүүр Засгийн газрынхаа үйл ажиллагааг доголдуулж, унагаасан тул олон улсын бүхий л гэрээ, төсөл, хөтөлбөр зогсож, эдийн засгийн хувьд дампуурал зарлахын ирмэгт ирсэн. Иймд бид ОУВС-гийн хатуу нөхцөлийг зөвшөөрч, тусламж хүсэх нэн шаардлагатай болсон юм. Харин одоо Умард Солонгосоос нүүрс экспортлохыг НҮБ хориглосон тул Хятад улс нүүрс нийлүүлэгч өөр түнш хайх хэрэгтэй болсон. Энэ нь Монголд ашигтай тусч байгаа юм.

Үүнийг дахин статистикаар харуулахад, Монголын нүүрсний экспортын хэмжээ 2017 оны эхний таван сарын байдлаар 4.6 дахин өсч /өмнөх жилийнхтэй харьцуулсан дүгнэлт/, 1.01 тэрбум долларт хүрсэн байна. Ингэснээр Монголын гадаад худалдааны орлого 69.5 хувиар өсч, 1 тэрбум долларт хүрсэн.

Түүнчлэн, БНХАУ-ын гаалийн албанаас хамгийн сүүлд гаргасан мэдээллээр бол, энэ оны эхний дөрвөн сард Монгол Улс тал Хятадад хүрэн нүүрс нийлүүлдэг хоёрдахь дахь том экспортлогч болсон бөгөөд 11.7 сая тонн нүүрс нийлүүлсэн байна.

Энэ нь 2016 оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн тоо юм. Мөн дөрөвдүгээр сард Монголоос БНХАУ-д экспортолсон нүүрсний үнэ тонн тутамдаа 66 доллар байгаа бөгөөд үүнийг 2015 оны мөн үетэй сартай харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн үнэ юм.


Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ШААНА БИЗ ... 2017-09-06 03:05:57
    ЗЭВҮҮН МЭДЭЭ БАЙНА ШҮҮ. МОНГУУ УЛСЫН ЗГ-ЫН НЭР ХҮНД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛЖ БАЙГАА ШАХУУ ЮМ БИЗ ДЭЭ. АЙХТАР БИЧИЖ БАЙГААМ ШҮҮ
  • иргэн 2017-09-05 09:49:39
    Монголын Засгийн газрын нэр хүнд шавартай хутгалдчихаад байхад энэ сэтгүүлч хаана амьдараад байнаа?
  • зочин 2017-09-05 02:49:47
    Ямар ч чадваргүй,нэр хүнд муу болоод л хажууд нөхөд нь унагааж байгаа Засгийн газар
  • zochin 2017-09-05 02:16:04
    yunykh zasgiin gazryn ner khund we?