Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагт: Үндэсний статистикийн хороо нь Засгийн газраас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн хүрээнд “Статистикийн байгууллагын мэдээлэл боловсруулах чадавхыг бэхжүүлэх” дэд бүрэлдэхүүн хэсгийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд ХБНГУ-ын Холбооны статистикийн газартай 2016 оны долдугаар сард Хосолмол түншлэлийн гэрээ байгуулж статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх дэд төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Өнөөдөр тус төслийн үр дүнг танилцуулах, дүгнэх хаалтын арга хэмжээ Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.
 
11:30 цагт: Их хэлмэгдүүлэлтийн 80 жилтэй холбогдуулан цаазлагдсан хэлмэгдэгчдийн хүүхдүүд Үндэсний аюулгүйн зөвлөлд хандан хэвлэлийн бага хурал зарлаж байна.

12:00 цагт: MN-мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: Хугацаат цэргийн албан хаагч Цэргийн төв эмнэлгийн эмч нарын буруутай үйлдлээс болж зүүн нүд нь хараагүй болсон талаар гэр бүлийнхэн нь хэвлэлийн бага хурал зарлалаа. Хаана: Live conference center төвд

12:00 цагт: БЗД-ийн өрхийн амжиргаа доогуур айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор “МСS Asia Pacific Brewery” ХХК-ний зүгээс нийт 10,000 евро буюу 28,5сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байгаагаас эхний ээлжинд тус дүүргээс 6 өрхөд иж бүрэн өвлийн ГЭР хандивлах үйл ажиллагаа болох гэж байна. Хаана: “Да” хүрээ захын баруун тал байрлах Хаан банкны ард

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.