Эрүүл зөв хооллож жингээ хасах тухай “Power Nutrition”-ийнхэн зөвлөж байна
Хамгийн эрүүл аргаар биеэ галбиржуула жингээ хасах арга бол мэдээж хөдөлгөөн, эрүүл хооллолт. Энэ тухай цогц мэдээллийг өгсөн нэгэн арга хэмжээ сарын 3-нд буюу ням гарагт боллоо. Тус арга хэмжээг "Power Nutrition" клубийн хамт олны зүгээс "ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ ба ФИТНЕСС ӨДӨРЛӨГ"-ийг зохион байгууллаа. Энэ бол Монголд анх удаа зохиогдож байгаа өдөрлөг юм.

Өдөрлөгийн үеэр  багш, дасгалжуулаг Г. Жамц “Бэлтгэл хийх үед багш болон gym-ээ яаж зөв сонгох”, химич, доктор Билгүүн “Зөв зохистой хооллолт ба эрүүл мэнд” сэдвээр, фитнесс мисс, тамирчин  Гансаруул, фитнесс мисс, модель Энхзул “Эмэгтэйчүүдийн  фитнесс спорт болон тулгардаг  гол асуудал”-ын талаар, тамирчин Б.Хүсэлтүвшин “Тэмцээний бэлтгэл болон хооллолт”-ын талаар, фитнесс модель Анухай “Жирэмсэн  болон хөхүүл эмэгтэйчүүдэд хүнс бэлтгэлээ яаж тохируулах” талаар лекц уншиж,  өдөрлөгт оролцсон хүмүүсийн асуултад хариулт өглөө. 

 Г.Жамц: Өөрт хамгийн ойр фитнесс клубийг сонгож хичээллэх хэрэгтэй



Өдөрлөгийн эхэнд дөнгөж саяхан Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн Г.Жамц “Бэлтгэл хийх үед багшаа болон gym-ээ яаж зөв сонгох” талаар илтгэл тавилаа. Түүний хувьд 10 гаруй жил фитнессийн спортоор хичээллэсэн, мэргэжлийн багш дасгалжуулагч юм. 

 Илтгэлийнхээ эхэнд Улаанбаатар хотод 100 гаруй идэвхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг фитнесс клуб байгааг дуулгалаа. Иймээс эдгээрээс сонголт хийхдээ манайх шиг нягтаршил ихтэй хотод хамгийн түрүүн ажил юм уу, гэртээ ойрхон фитнессийг сонгох нь таны цагийн хэмнэнэ гэдгийг зөвлөсөн юм. Үргэлжлүүлэн илтгэлдээ фитнессээр хичээллэхийн тулд хамгийн түрүүн мэргэжлийн багш дасгалжуулагчийг сонгох хэрэгтэйг дуулгалаа. Тэрбээр "Нэгэнт энэ спортоор хичээллэхээр зорьсон бол багшийн заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй. Ингэхдээ фитнессийн спортоор хичээллэж, өөрийгөө өөрчилж байсан хүнээс дасгал сургуулилтынхаа зөвлөгөөг авч дагах нь илүү үр дүнтэй. Фитнесс клуб бүр анхан шатны төлөвлөгөө бий. Тэр дагуу техникүүдээ зөв сурах хэрэгтэй. Суурь дасгал нь гурваас найм, наймаас зургаан сар гэсэн шатлалтай байдаг. Нэг дасгалыг гурваас дээш сар хийж үр дүн гарна. Мэдээж дунд нь дасгалынхаа тоо, оролтуудаа өөрчилж болно "гэсэн мэдээллийг өглөө. 

Харин фитнессээр хичээллэж байхдаа хоолны дэглэм хэрхэн барих талаар "Шаталсан маягаар дэглэм барих хэрэгтэй. Эхний өдрөөс л нэг дор бүхнийг хориглож болохгүй. Шаталсан маягаар дэглэмд орох хэрэгтэй. Эхний удаад давсаа хасах, дараа нь хоолныхоо өөх тосыг хасах, гурилан идэх юмаа багасгах гэх мэтээр шатлалтайгаар биедээ дасгах маягаар дэглэмдээ орно"  гэсэн зөвлөгөөг өгсөн юм. 
 
Билгүүн: Хоолоо хэтрүүлбэл энэ нь нөөц энерги болж таргалалт явагдаж эхэлнэ




Үүний дараа химич, доктор Билгүүн “Зөв зохистой хооллолт ба эрүүл мэнд”сэдвээр лекц уншлаа. Лекцийнхээ эхэнд Хоол бол бидний амьд байлгах зорилготой, бидэнд энерги өгдөг зүйл. Тэгэхээр хоолоо хэтрүүлбэл энэ нь нөөц энерги болж таргалалт явагдаж эхэлнэ гэдгийг тодотгосон юм.  Сүүлийн үед монголчуудад халдварт бус өвчин элбэг тохиолдож байгаагийн хамгийн гол шалтгаан бол тамхи архи, буруу хоол хэрэглэснээс үүдэлтэй. Мөн дээр нь хөдөлгөөний дутагдлаас янз бүрийн өвчний шалтгаан бий болж байна. Түүний зөвлөснөөр юун түрүүн зөв зохистойгоор зохих хэмжээтэй идэх хэрэгтэй. Хэмжээг нь өөрийнхөө нас  жингээр хамааран томьёогоор гаргаж ирдэг байна. Улмаар өөрийн хэмжээгээ мэдэж тэр хэмжээгээрээ хоолоо зохицуулах боломжтой гэсэн зөвлөгөөг өглөө.

Илүү ойлгомжтой болгох үүднээс Билгүүн докторын бичлэгийн хүргэе.



Үүний дараа фитнесс мисс, тамирчин  Г.Гансаруул, фитнесс мисс, модель Энхзул “Эмэгтэйчүүдийн  фитнесс спорт болон тулгардаг  гол асуудал”-ын талаар лекц уншсан юм.  




Тамирчин Г.Гансаруулын хувьд фитнессийн спортоор хичээлээд долоон жил болж байгаа бөгөөд 104-56 кг хүртэл жингээ хасаж чадсан түүхээ хуваалцсан.  Түүний хувьд фитнессийн спортоор өөрийгөө өөрчилж чадсанаар  ДАШТ-ээс хүрэл, Азийн АШТ-ээс алт, хүрэл медаль хүртжээ.

Ийнхүү тамирчид, дасгалжуулагчид өөрсдийнхөө амжилт, туршлагаа хуваалцаж өдөрлөгт оролцогчдын асуултад хариулт өглөө. 



Энэхүү өдөрлөгийн Holiday Inn Ulaanbaatar Hotel & Conference Center, Хужирт Байгалийн эрдэст ус - Khujirt mineral water, Neon Decoration co.ltd  байгууллагууд дэмжин ажилласан юм. 

 
П.ГОО 
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.