Нийслэлийн бус намын дарга шиг ажиллаж байгаа хотын даргыг огцрохыг шаардлаа

Баянзүрх дүүрэгт Ардчилсан Намаас сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчид өнөөдөр хэвлэлд хандлаа. Тэдний зүгээс Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг иргэдийн эрх ашгийн төлөө бус МАН-д үйлчилсэн хууль бус шийдвэрүүд гаргаж байгааг эсэргүүцэж ийнхүү хэвлэлд хандсан байна.  Иргэдийн хурлын төлөөлөгчдийн үзэж байгаагаар МАН-д үйлчилсэн шийдвэрийн нэг нь Баянзүрх дүүргийг хуваах ажлын хэсэг байгуулсан явдал гэнэ. Тус дүүргийн хувьд 2016 оны орон нутгийн сонгуулиас хойш дүүргийн Засаг даргаа томилуулж чадахгүй жилийн нэлээдгүй хугацаа үдсэн. Үүнээс үүдэн төрийн ажил цалгардаж, ард түмний бухимдал дээд цэгтээ хүрээд байна. Дүүргийн хоёр хуваах шийдвэр нь дахин сонгууль явуулах шалтаг. Өмнөх сонгуулийн дүн гараагүй байхад энэ асуудлыг ярьж, ажлын хэсэг гаргаад байгаа нь цагаа олсон шийдвэр биш хэмээн үзсэн байна. Мөн дүүргийг хуваах ажилд 40 тэрбум төгрөг зарна гэдэг урьдчилсан тооцоо гарсан байгааг дуулгасан юм. Ийнхүү эцэс төгсгөлгүй сонгуулийн маргааш эцэстээ 40 тэрбумыг үрж, дүүрэг хуваах хэмжээнд хүрчхээд байгаад иргэд эсэргүүцсэн байна. Иймээс Баянзүрх дүүргийн АН-ынхан зардал мөнгөний тооцоо нь гараагүй, үндэслэлгүй асуудлыг гаргаж ирсэн энэ асуудлаар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаад байгаа аж. Мөн нийслэлийн бус намын дарга шиг ажиллаж буй С.Батболдыг ажлаа хуулийн дагуу хийж чадахгүй бол огцрохыг тэд шаардаж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр дуулгасан юм. 

Үүнийхээ дараа нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны гадаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су. Батболдыг огцрохыг шаардаж жагссан байна. 

 

П.ГОО 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2017-09-05 10:47:53
    МАН НАМ ЗҮТГЭЛТЭЙ Л АЖИЛЛАЖ БАЙНА АА БАТ-ҮҮЛ ЧИНЬ 48 ЖИЛИЙН ТӨСӨВТЭЙ ТЭНЦЭХ ХӨРАНГИЙГ 4 ХӨН ЖИЛД ҮРЭН ТАРАН ХИЙСЭН ГЭЖ БАЙСАНТЭГВЭЛ ТҮҮНИЙГ ШҮҮ...
    103.10.22.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2017-09-05 10:35:22
    Ene hunii yavah ch todorhoi bolson bhoo
    202.9.43.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Er 2017-09-05 00:26:42
    Unseen hoinoo
    66.181.176.153
    Мэдэгдсэн Хариулах
  • Not bad 2017-09-04 16:34:20
    Harin ch sain ajillaj baigaa baih shuu.
    66.181.189.174
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-09-04 14:44:43
    MAN-YN DURAKUUD ERKH MEDEL AWAKHAARAA URGELJI L INGEJI AJILLADAG SHUU DEE , LALARUUD ZAYLAASAY
    122.201.21.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-04 12:47:34
    Ямар ч зангараггүй үлбэгэр энэ нөхрийг бушуу зайлуулаасай
    66.181.177.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Хотын фракци 2017-09-04 08:39:53
    УБ хотын даргаар М.Энхболд өөрийн дуулгавартай хүмүүсийг томилж, тэднээр дамжуулан МАН-ы Бага хурлыг УБ захиргаанд ажилладаг хотын гэгдэх фракцаар дүүргэдэг.
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2017-09-04 15:01:12
      Ok unen bhshu
      150.129.141.18
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-09-04 08:06:57
    МАН мөнгө хоёроос ирсэн дарга нар юу хийх бэ мэрэгжилийн биш арай л биш ийм ч байх гэж дээ
    202.21.113.110
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-09-04 07:50:11
    идүүлсэн бут ургаж, идсэн эрүү хувхайрах
    49.0.215.105
    Мэдэгдсэн Хариулах
  •  2017-09-04 07:41:31
    MAH-d bolovson huchin baihguii shuu dee
    202.9.40.91
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2017-09-04 07:39:46
    ЭНЭ ТОМ ХОТЫН ДАРГААР МАНАЙХ Л БОЛ МАНТУУ Ч БАЙСАН ЯАХАВ ГЭЖ МЭНКИЙН ТОМИЛСОН НӨХӨР ҮНЭХЭЭР ЖУЛЬДАЖ БАЙНА АА
    202.72.245.205
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-04 07:13:44
    хааис тегссен механикч хуу сумын хэмжээнд сэтгэдэг байж их дээд сургуулийг енее маргаашгуй нуулгэнэ би аймгийн засаг дарга нартай ярьсан ч гэх шиг тэнэгтээд л
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах