МАН Бага хурлаа хуралдуулах эсэх нь тодорхойгүй байна
МАН-ын  Бага хурал энэ сарын 5-нд хуралдуулах албан бус тов гаргаад байсан. Учир нь  МАН-ын нэр бүхий 31 гишүүний гарын үсэг зурсан Засгийн газрыг огцруулах асуудлыг МАН-ынхан Бага хурлын төвшинд хэлэлцэхээр төлөвлөж байсан юм. Гэвч зарим эх сурвалжуудын мэдээллээр МАН Бага хурлаа хуралдуулахгүйгээр асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэл барьж байгаа гэнэ. 

Хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг 14 хоногийн дотор парламентаар хэлэлцэн шийдэх ёстой. Иймээс энэ асуудлыг энэ долоо хоногт эцэслэн шийдэх юм.  
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.