
Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд бодлогын, хамтын ажиллагааны болон хууль эрх зүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэхийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгон ажиллаж буй.
Энэ хүрээнд үнэт цаасны “Фронтиер” компанитай хамтарч хөрөнгө оруулалтын “Invest Mongolia” чуулга уулзалтыг Шангри-Ла зочид буудалд зохион байгуулж байна.
Чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр авч байгаа арга хэмжээг танилцуулж, хөрөнгө оруулагч нарт тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд, эдийн засаг, банк санхүү, дэд бүтэц зэрэг салбарын цаашдын төлөвийг хэлэлцэх юм.
Б.Орхон