Дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцвол та ямар торгууль төлөх вэ

Нийслэл дэх автомашины тоо жилээс жилд өсөж байна. Үүнээс үүдэн төрөл бүрийн зохицуулалт хийж ирсний нэг нь дугаарын хязгаарлалт. Хүн амын нягтаршил ихтэй хотын иргэн учир та нэг өдөр машинаа гэртээ үлдээж, нийтийн тээврээр боломжтой бол такси хөлөглөж болох боломжийг нийслэл шийдсэн. Хэрэв дугаар явдаггүй өдрөө хязгаарлалттай бүсэд зорчвол та хуулийн дагуу 8000 төгрөгөөр торгуулдаг байв. Харин өнгөрсөн хавар батлагдан гарсан Зөрчлийн тухай хууль 2017.07.01-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш тээврийн хэрэгслийн улсын дугаар явдаггүй жолооч нарыг торгох боломжгүй байсан юм. Иймээс хэрэв та хязгаарлалт бүхий бүсэд дугаар явдаггүй өдөр замын хөдөлгөөнд оролцсон бол Замын цагдаа нарын зүгээс сануулга өгөх байдлаар зохицуулалт хийж байсан юм. Гэвч "амташсан хэрээ 13 эргэнэ" гэдгийн үлгэрээр жолооч нар хязгаарлалтын бүсээр чөлөөтэй зорчиж эхэлсэн байна. Хуулийн дагуу дүрэм зөрчсөн ч торгууль хүлээхгүй. Иймээс албаныхан энэ асуудлыг эргэн харж, торгуулийн хэмжээг ямар нэг хэмжээгээр байлгахаас өөр сонголтгүй болж байгаа юм. 

Нэг үгээр хотын даргын дугаарын хязгаарлалтын захирамж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа цагт, торгуулийн хэмжээг тогтоох сонголтыг жолооч нар өөрсдөө бий болгосон байна. Тодруулбал,  дугаарын хязгаарлалттай өдөр явсан гэж торгохгүй. Харин  дугаарын хязгаарлалтын тэмдэг тэмдэглэл байгаа тэрийг зөрчсөн гэж торгох юм. Торгуулийн хэмжээ 20 нэгж буюу 20 000 төгрөг байхаар тогтсон тухай албаныхан мэдээлж байна. 

Тодруулбал, жолооч та дугаарын хязгаарлалтай гэсэн тэмдэглэгээ бүхий газраар явсан бол жолооч та торгуулна. "Дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл" гэх тэмдэглэгээ дугаарын хязгаарлалтын бүсийн эхлэл хэсэгт байрлаж байгаа. Тэгэхээр  та энэ хэсгээс эхлэн хөдөлгөөнд оролцох юм бол торгуулна гэсэн үг. 

Өмнө нь дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцох юм бол  8000 төгрөгөөр торгодог байсан. Харин дугаарын хязгаарлалтын тэмдэг тэмдэглэгээ зөрчвөл 20 000 төгрөгөөр торгуулна. Дугаарын хязгаарлалт иргэдийг стрессгүй байлгах замын хөдөлгөөнийг сааруулах, ажил төрлөө амжуулах, эдийн засгийн үр ашиг гарах ба нийтийн тээврийн хэрэгслийг сонгон иргэдийг хөдөлгөөнд оролцох боломжийг олгосон гэдгээрээ онцлог. Иймээс хуулийн дагуу хөдөлгөөнд оролцох нь жолооч таны үүрэг болж байна. 

 

П.ГОО
Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-01-05 05:22:29
    оюутнууд амарчихаар хотын хөдөлгөөн хэчнээн сайхан болж байгааг хүн бүр мэдэрч байгаа. захууд ээлжлээд амардаг өдөр зам хэчнээн чөлөөтэй болдгийг бүгд мэднэ.
  • Mongol er 2017-09-05 05:59:31
    10 saya huntei Tokyo hotod dugaariin hyazgaarlalt gej baihgui l yum. Tolgoigoo ajilluldag chadlatai humuus deeree tavihgui bol neg iimerhuu
  • po 2017-09-05 03:10:28
    Humuusiig torgoj bj tawij tawishirch taashal awdag ym bgz Huuliig oorsdooro tailbarlaad amar ymo
  • Тэмдэг байдаггүй 2017-09-04 17:57:51
    Манай гараашаас хорооллын зам уруу ороход ямар ч тэмдэг байдаггүй шд.
  • эрх челее,емчийн эрхэнд халдсан хууль бу 2017-09-04 09:55:25
    Замын,ер нь цагдаа шуухийн хяналтаас бурэн гарсан,ард иргэдийг дарангуйлах,олгархи булэглэлийн тав тухийн телее ажиллах болов.Дугаарын хязгаар гэдэг нь эрх,
  • irgen 2017-09-04 07:59:33
    Ha Ha ene nohduud huuli tailbarlaad buur bolohgui bol zohiogood shiidchihdeg bolson u ?. Amar amar aan. Ene 76 margaj baih zuur Ta nar ajliig ni hiij bgm u
  • иргэн 2017-09-04 06:30:25
    дугаарын хязгаарлалтын тэмдэгийн дотор талд хоносон буюу гэр нь байдаг хүн хөдөлгөөнд оролцвол яах вэ. тэр хүн тэмдэгтэй таараагүй, тэмдэг нэвтэрч ороогүй шүү д...
  • гонж 2017-09-04 05:52:08
    хотын хууль гэж ба ас юм. захирамж гэж ба ас юм. замын дүрэм гэж ба ас юм. тэнэг хүн л хууль мөрдөнө гэх байх. дээгүүрээ цагдаа нь хуулиа мөрдөхгүй байхад гонж...
  • B 2017-09-04 05:22:15
    Vgui dee ene zamiinhand um meddeg amitan neg ch alga...a.huuli davsan yamar neg dvrem juram baidaggvi um..odoo torguulisan jolooch huuliar yavbal zamihan unana....
  • Zochin 2017-09-04 05:17:14
    Hyazgaarlaltaa boliochee, yadargaatai yumaa. Yadaj horiglood baigaa hureeg n bagasgadag yumuu arga hemjee avaachee.
  • m 2017-09-04 05:09:14
    ene teneg ner ni gesen goo bhaar yahab dee matar l bna lee sh dee. Ard tvmnee torgoj daramtlahgvi bol sanaa amardaggvi tortei yum uu
  • Bolio 2017-09-04 05:00:11
    Bused doror amidardag hun baival yahiin. Bused dotoroo avaal baina shd. Temdegnii hajugaar garj busruu oroogui bol torgoh erhehgui l yum bn sh dee. Dunkuu2