Шалган нэвтрүүлэх товчоодын бэлэн байдлыг шалгав

Нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх, Багахангай, Налайх, Багануур, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн авто замын постуудад холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт хийгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын “Хүн,  мал, амьтаны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  дүүргүүдийн хяналт шалгалтын байнгын цэг болон хөдөлгөөнт эргүүлүүдийн үүрэг гүйцэтгэлтэд хяналт тавих, дутагдлыг газар дээр нь аригуулах зорилгоор НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн хошууч Ц.Эрдэнэчимэг, мэргэжилтэн, ахлах дэслэгч Ж.Дамбадаржаа, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Г.Энхцолмон, махлах дэслэгч Б.Баатар нар энэ сарын 02-03-ны өдрүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Багахангай дүүргүүдэд байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын бэлэн байдлыг шалгаж  ажиллав.

Ингэхдээ нийслэлийн Засаг Дарга, Дүүргүүдийн Засаг даргын захирамж, тушаал, , постын байрлал тохижилт, жижүүрийн хуваарь, рапортын дэвтэр, албадын үүрэг гүйцэтгэлт, зөрчлийн бүртгэл, албан хэрэг хөтлөлт, ажил үүргийн хуваарь, ажил үүргийн хуваарь, урьдчилан сэргийлэх үйл  ажиллагааны явцтай үзэж танилцжээ.

Одоогоор зургаан дүүргийн шалган нэвтрүүлэх товчоодод  7671 тээврийн хэрэгсэл, 16419 зорчигчдод хяналт шалгалтыг хийсэн байна.

Хяналт шалгалт ирэх сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.