
“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попынхны нэгдсэн “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт Төв цэнгэлдэхэд боллоо.
Дөрвөн цаг үргэлжилсэн уг тоглолтод МУГЖ Ж.Уранчимэг, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, СТА, поп дива С.Наран, Т.Дэлгэрмөрөн, болон “Аадар”, “Аясын салхи”, “Нисванис”, “Никитон”, “Чоно”,”Fire” зэрэг 20 орчим хамтлаг, дуучид оролцон ая дуугаа өргөн хандивийн аянд нэгдлээ.
Тоглолтын орлогыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмэндээ эргээд мэдээллэнэ гэдгээ Хурд хамтлагийнхан тоглолтын төгсгөлд онцолсон юм.