“Ард түмний онц зөвлөл”-өөс мэдээлэл хийнэ

08:00 цагт: Хууль сахиулахын их сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ тус сургуулийн жагсаалын талбайд болно.

09:00 цагт: МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН 75 дах удаагийн хичээлийн шинэ жилийн нээлт төв байрны гадна талбайд болно. Нээлтэд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар оролцоно.

09:00 цагт: БГД, Гэмтлийн эмнэлэгийн арын зам, БЗД, Нарантуул ОУХТ-ийн арын замын нээлтийн ажиллагаа болно. Утасны дугаар: 325044, 99092568

10:00 цагт: ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Их Британий Оксфордын их сургуулийн Археологийн сургуулийн хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Хаана: ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын зааланд

10:00 цагт: ЦССҮТ-өөс сар болгоны 3-ны үйл ажиллагааг Номин Холдинг компанитай хамтрахаар болсон бөгөөд Хан Уул Дүүргийн NOMIN UNITED-ийн захиргаанд нээлтийн үйл ажиллагаа болно.

10:00 цагт: Соёл урлагийн их сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтийн ёслол болно. Хаана: СУИС-ийн хичээлийн I байр

10:30 цагт: “Сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтын ажиллагаа” төслийг цаашид 2020 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно.  Хаана: Холидэй Инн зочид буудлын 2 давхрын Болл хурлын зал (Гэсэр сүмийн зүүн талд)

11:00 цагт: Мэдээллийн технологийн чиглэлээр гадаад болон дотоодод ажиллах сонирхолтой залууст зориулсан Монгол-Солонгосын компаниудын хамтарсан нээлттэй ажлын байрны өдөрлөгийн талаар хэвлэлийн бага хурал болно. Хаана: Хангарди ордон, Мэдээллийн төвд

11:00 цагт: МУИС, Засгийн газрын Агентлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын ажиллагаа МУИС-ийн эрдмийн танхимд болно. Гэрээнд талуудын хөгжил дэвшилд нэн шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, ажилтны чадавхыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, мэдлэг, инноваци, өндөр технологид суурилсан сургалтад хамруулах, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах зэрэг асуудлууд тусгагдана. Хаана: МУИС 1 байр, Эрдмийн танхим

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: “Монголиа Волкслифт” ХХК-иас цахилгаан шатны аюулгүй байдал, чанарын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: Баянзүрх дүүргийн ЗДТГ, ИТХ-аас тус дүүргийг өөрчлөн зохион байгуулж хоёр дүүрэг болгох асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Их хэлмэгдүүлэлтийн 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Улсын цагаатгалын комисс, Монголын хэлмэгдэгчдийн холбоо хамтран мэдээлэл хийнэ.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Монгол улсын Үндсэн хуульд хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль нь Монгол улсын Үндсэн хуулийг зөрчжээ. Энэ талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: "Ард түмний онц зөвлөл"-өөс Авлигатай тэмцэх газарт онцгойлон шаардлага хүргүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Тооцоо судалгаагүй үрсэн 24 тэрбумыг автомашины бизнес эрхлэгчид нөхөх ёсгүй. Энэ талаар Нийтийн эрхийг хамгаалах холбоо, Нийслэлийн автомашины сэлбэгийн худалдаа эрхлэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийнэ.

12:00 цагт: МҮЭХ-оос цаг үеийн тулгамдсан асуудлаар шуурхай мэдээлэл хийнэ. Хаана: МҮЭХ-ны байранд

14:00 цагт: Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөнийг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулна.

14:00 цагт: Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын үндэсний хүмүүнлэгийн хороо хамтран "Хүмүүнлэгийн талаар төрөөс баримтлах бодлого, чиглэл" хэлэлцүүлэг зохион байгуулна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • алаад хаячлаа нээрээ 2017-09-04 05:44:58
    БСШУС-ын сайдууд ард түмнийг алж шар махтай нь хатааж гүйцлээ. 6 настай хүүхэд хичээл орно гэж эцэг эхийн цаг завийг алсан юм болж байна. хөдөөнхийхнийг бүүр а...
    122.201.31.230
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-09-04 00:59:11
    их хэлмэгдуулэлтийн 80 жилийн ойн баяр гэх нь дутаж дээ манайхан баяр тэмдэглээд сурчихсан юм баярын хурал бех барилдуулаад явж байхаас сийхгуй л гарууд даа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах