Усархаг бороотой

Өнөөдөр нутгийн зүүн хагаст  усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо орно.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор  23-28 градус,  Увс нуур болон  Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус,  бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-09-04 05:41:22
    намрын бороо байдгаараа л байна даг вун илүү үгтэй гонги бэ дээ