Эзэмшил газраа өмчлөх аяны талаар мэдээлэл өгөх өдөрлөг маргааш болно
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулахаар болсон. Энэхүү аяны  талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд маргааш Нийслэлийн нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Иргэд мэдээлэл өгөх өдөрлөг” зохион байгуулах гэж байна.

Эзэмшил газартаа олон жил амьдарсан иргэд энэхүү өдөрлөгт ирж аянд таны оршин суугаа газар багтсан эсэх, ямар бичиг баримт бүрдүүлэх, зөрчилтэй бол зөрчлөө хэрхэн арилгах зэрэг өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжтой юм.

Энэ сарын 04-нөөс гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байгаа аж.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.