“Эрүүл зөв хооллолт ба фитнесс өдөрлөг” өнөөдөр болно
 “Эрүүл зөв хооллолт ба фитнесс өдөрлөг” өнөөдөр болно. Энэ үеэр хэд хэдэн төрлийн хичээл зааж, лекц уншин эрүүл зөв  хооллолт болоод фитнессээр хичээллэхийн ач тусын талаар лекц, семинар хийх аж.

Тухайлбал, фитнесс модель Анухай “Жирэмсэн  болон хөхүүл эмэгтэйчүүдэд хүнс бэлтгэлээ яаж тохируулах” талаар,  тамирчин Б.Хүсэлтүвшин “Тэмцээний бэлтгэл болон хооллолт”-ын талаар, тамирчин Ж.Галбадрах “Бэлтгэл хийх үед багш болон жимээ яаж зөв сонгох” талаар, фитнесс мисс, тамирчин  Гансаруул, фитнесс мисс, модель Энхзул “Эмэгтэйчүүдийн  фитнесс спорт болон тулгардаг  гол асуудал”-ын талаар, химич, доктор Билгүүн “Зөв зохистой хооллолт ба эрүүл мэнд” сэдвээр тус тус  лекц хийх юм байна. 

Тус өдөрлөг Holiday Inn Ulaanbaatar Hotel & Conference Center 2 давхарт "Ballroom”-д  14:00-18:00 цагт болох аж. Өдөрлөгт оролцох хүний тоо хязгаартай тул оролцохыг хүссэн хүмүүс Повернутрэйшны facebook мэссэнжерээр өөрийн овог нэр утсаа явуулж бүртгүүлэхээс гадна 80118199 дугаарт  холбогдох боломжтой юм байна.
 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.