Медалийн буухиа үргэлжилсэн долоо хоног
Монгол түмний бахархалт тамирчид дэлхийн дэвжээнээс медалийн буухиаг үргэлжлүүлсэн долоо хоног өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт 2017-2018 оны хичээлийн шинэ жил нээлтээ хийлээ. Харин улс төрийн амьдралд хүлээлтийн долоо хоног өнгөрч байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газар огцруулах асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжсэнгүй.  Иймээс дарааллын дагуу уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийднэ. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.


                                                                                          Медалийн буухиа үргэлжилж байна

Будапешт-2017 жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна.  Өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүдийн -57 кг-н жинд МУГТ, Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа одтой сайхан барилдаж анх удаа Дэлхийн аварга болсон юм.  Энэ жилийн Дэлхийн аваргын хамгийн урт барилдаан энэ байсан бөгөөд МУГТ Д.Сумъяа хүссэн төгсгөлөө хийж вазари үнэлгээ Дэлхийн аварга болжээ. МУГТ, Олимпийн мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин Доржсүрэнгийн Сумъяа Медалиа ихэрлүүлсэн гавьяатуудын буухиаг үргэлжлүүлсэн юм. Мөн ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн төлөө түүнтэй Хятадын Ян Жуншиа барилдаж цэвэр ялалтыг авснаар ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.
Харин өчигдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр  2017 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Олимпийн алт, мөнгөн медалийг багтаасан өөрийн цуглуулгадаа ДАШТ-ий хүрэл медаль нэмсэн нь энэ юм.

                                                                                   “Эх хэлний өдөр”-тэй боллоо

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2300 гаруй сургалтын байгууллагад 980 гаруй мянган хүүхэд, залуус суралцах тоон мэдээлэл гарчээ. Үүнээс 73 мянган зургаан настан ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэн орж байгаа аж. Харин энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105 сургуулийн бага ангид 139 226 хүүхэд элсэн орж байгаа аж.  Мөн дунд ангид 72 940, ахлах ангид 37 427 суралцах юм байна. Ингэснээр нийт 249 593 хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцах юм. 
 Мөн энэ жилээс эхлэн  Ерөнхийлөгч зарлиг гарган Есдүгээр сарын 1–ийг “Эх хэлний өдөр” болгон зарлаж бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргасан юм. Улмаар “Эх хэлний өдөр”-ийн хүрээнд есдүгээр сарын 1-ний өдрийн нэгдүгээр цагийн хичээлийг Ерөнхий боловсролын сургуулиуд болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд  МОНГОЛ ХЭЛ, МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛ болгон өөрчлөв.
 
Ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргалаа

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганыг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байна.  

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналаа УИХ-д өргөн бариад байгаа. Энэ асуудлын УИХ хуулийн дагуу 14 хоногт хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулахыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжээгүй юм. Энэ асуудлыг ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
 
Оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталлаа
 
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталлаа.
Жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байхаар тогтов.

Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтаасан байна.

Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.  
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongold maani bolj baigaa yum neg ch alg 2017-09-04 16:30:18
    tegeed ta nar yugaan bicheed bnaa!Gadaadiin ylas ornii barizaand amidarch baij yagaad ene talaaraa salbar byrtee yarihgyi heseghen amjiltaan dyibiilgedeg bna!Mo...
  • Панам Улс 2017-09-03 04:48:29
    П.ГОО gedeg nexer dengej usegleliin bayaraa xiix gej baigaa 1-r angiin xuuxed baixaa. Eguulber bur ni aldaatai, nairuullaga gej avax yum alga.
  • зочин 2017-09-03 03:11:41
    бичсэн мэдээг уншаад л найруулгыг нь хараад л пгоо мал бичиж гэж танигддаг болсон бна