ДАШТ: Өнөөдөр дөрвөн бөх хүч үзнэ

Жүдо бөхийн 2017 оны  насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдана.

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодрох юм.

Эдгээр жинд манай улсаас Л.Отгонбаатар (-100кг),  Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр (+100), ОУХМ Б.Мөнхтуяа (+78) нар тус тус зодоглоно.

Эрэгтэйчүүдийн +100 кг-д Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Казахстаны жүдоч Ержан Шынкеевтэй хүч үзнэ. Ө.Дүүрэнбаярийн хувьд эхний тойргийн барилдааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Олимпийн хошой аварга, Дэлхийн аваргын найман алтан медалийн эзэн, Францын домогт жүдоч Тедди Риньетэй  таарах магадлалтай байна.

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Л.Отгонбаатар эхний барилдаанаа Тажикистаны бөх Саиджалол Саидовтой хийх бол эмэгтэйчүүдийн +78 кг-д Б.Мөнхтуяа эхний тойрогт Нидерландын бөх Тесси Савелкоулстай барилдахаар учраа таарчээ.

Тэмцээний хэсгийн барилдаан манай цагаар 15:30 цагт эхлэх бол, шигшээ барилдаан 21:30 цагт эхэлнэ. 

Б.Орхон
 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүрэнхүү 2017-09-03 04:12:33
    Цэцэгжаргал, Сумъяагарав, Янжинхүү нар шал угаахад, костюм педжак өмсөж болдоггүй, гараа цэвэрхэн байлгаж болдоггүй хэцүү юм.
  • бээжин хав 2017-09-03 01:47:56
    Камертоны Луухаан, Жунгаа, Данжаад, Эба нь ээжбаа гэсэн үг. Эба нь Луухаан. Болд нь Бээжин боорцог. аМээдээ нь Тэмбүү тарааж байгаа, Гоомарал Араак тарааж байг...
  • Цолмон чи хүний хоол унд төлж өг? 2017-09-02 05:57:05
    Цолмонбаяр чи хүний хоол ундруу, цэр нусаа хийгээд, бааж шээчихээд, аяга таваг бузарлагчихаад, төлж өгч чадах юм уу чи? "хүнд өгөхгүй мөнгө өг" гээд, төлж өгч...