Нийтийн эзэмшлийн зам талбайг засварлажээ
“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн нэгдүгээр баазын инженер техникийн ажилтнууд байгууллагын өмнөх эвдэрч хонхойж, борооны ус тогтдог нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн хөрөнгөөр засаж тэгшиллээ. Уг ажлын хүрээнд 500 м эвдэрсэн замд 6 машин дайрга асгаж, 4.5 тоннын индүүгээр индүүдэж тэгшилжээ.

Мөн “Зорчигч тээврийн нэгтгэл” –ийн үүдний 6*3 хэмжээтэй самбарыг өргөсгөж 9*5 хэмжээтэй болгож байрлалыг өөрчлөх ажил хийж байна. Харин гуравдугаар бааз зам талбай нь эвдэрч хонхойсноос автобус паркдаа орох боломжгүй болсныг засаж, хашаан доторх 400 м 2 талбайд 54м3 уулын дайрга асган экскаватороор түрж тэгшилэн 5 тоннын индүүгээр индүүдлээ гэж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ₮₮ 2017-09-04 05:48:45
    1-р баазын зам мөнхийн л тийм байсан зассан болоод нэг сарын насгүй зүйл соц үед ч байж л байсан .
    122.201.31.230
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-09-02 14:39:54
    ундуй суйдуйгийн сонгуулийн уеэр нээлт хийсэн олон ажлуудаас эхэлсэн ажил байна уу зцг ын емнех гуурэн зам л лав таг чиг харин усны хоолой тавих гэж зам эвдэж л...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах