ДАШТ: Ц.Наранжаргал, Г.Алтанбагана нар зодоглоно

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг, -78 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорно.

Тэгвэл  өнөөдөр манай баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал нар өрсөлдөх юм.

Г.Алтанбагана эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Беларус ба Туркийн бөхчүүдийн ялсантай нь барилдана. Харин Ц.Наранжаргал эхний барилдаанаа Канадын жүдоч Келита Зупанчичтэй хийх юм.

Хэсгийн барилдаан 16.00 цагт эхэлнэ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.