Тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ
Энэ оны хоёрдугаар улиралд Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/ найман банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-д шинээр тусгай зөвшөөрөл олгож, 1 ББСБ-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нийт ББСБ-уудын тоо 533-д хүрсэн байна.

ББСБ-уудын 515 буюу 96.6 хувь нь хоёрдугаар улирлын тайлан, мэдээгээ хугацаанд нь бүрэн ирүүлсэн байна. Харин нэр бүхий 11 ББСБ өмнөх үеийн, 7 ББСБ эхлэлтийн тайлан тэнцлээр нэгтгэлд хамрагджээ.

“Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хуульд заасны дагуу санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргаж Хороонд ирүүлээгүй ББСБ-ууд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. Түүнээс гадна “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 7.2, 7.7.-д ББСБ санхүүгийн тайлан мэдээгээ хугацаанд нь Хороонд ирүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахаар заасан байдаг.
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.