ХААН Банкны нэрэмжит 2, 3, 4-р курсын оюутны тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

“ХААН Банкны нэрэмжит 2,3,4–р курсын оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлагч оюутан таныг урьж байна.

Уг тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын оюутнуудаас шалгаруулж шилдэг 50 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгоно.
Тавигдах шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын  оюутан байх;

  • Сурах хүсэл эрмэлзэлтэй, анги хамт олноо сурлагын амжилтаар тэргүүлэгч байх /сурлагын голч дүн 3,0 буюу түүнээс дээш/;

  • Оюутны эрдэм шинжилгээний хурал, илтгэл, уралдаан тэмцээнд тодорхой амжилттай оролцсон бол давуу тал болно;

  • Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн бусад арга хэмжээнд оролцон байх;

  • Өрхийн орлого зэргийг харгалзан үзнэ.

Бүрдүүлэх материал:

  • Тэтгэлэг хүсэгчийн анкет /ЭНД дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн тодорхойлолт /элссэн он, анги зэргийг заасан/;

  • Их, дээд сургуулийн дүнгийн хуулбар /сургуулийн захиргаагаар баталгаажуулсан/;

  • Их, дээд сургуулийн 1 багшийн тодорхойлолт;

  • Хувь хүний хөгжил, улс орны ирээдүйн талаар чөлөөт сэдвээр 400 үгтэй эссэ бичих;

  • Өрхийн орлогыг батлах тодорхойлолт зэргийг ирүүлнэ.

Материал хүлээн авах: 2017.09.22-ны өдрийн 18:00 цаг хүртэл ХААН Банк Цамхагийн ресепшин хүлээн авч, 2017.10.02-ны өдөр шалгарсан 50 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны цахим хуудас www.khanbank.com болон фэйсбүүк, твиттер хуудаст байршуулна.

Жич: Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй ба хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.

ХААН Банк Сан 2007 оноос хойш “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтэгэлэг хөтөлбөр”-ийг 9 жилийн турш амжилттай хэрэгжүүлэн нийт 1400 шилдэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.

Энэ жилийн хувьд нийт 120 оюутан залуусыг “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр”-т шалгаруулан тэтгэлэг олгож байгаа бөгөөд үүний эхлэл болох шинэ оюутанд зориулсан тэтгэлэг нь 2017 оны хавар зарлагдаж сурагчийн ширээнээс их, дээд сургуулийн оюутан болж байгаа 70 шилдэг залууст хүрсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг 332-333 (3570) утсаар лавлана уу!
 

Бусдад түгээх
  • gplus