Ц.Сандуй төрийн тогтвортой байдлыг хангахын тулд ажлаа өгөхөөр боллоо

Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцсэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Д.Эрдэнэбат гишүүн танхимд тойрч суусан МАН-ынхыг ийн тавлаж байна. “Н.Алтанхуягийн хэлснийг та нарт сануулъя. Тэр цөөнх нь бус олонхи нь засгаа унагаадаг юм байна гэж хэлээд ажлаа өгсөн. Танай Засгийн газрын уналтад АН хамаагүй шүү” гэж. Үнэхээр ч АН-ынхан биш Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, эрх мэдэлд хүрч чадаагүй Ардын намын гишүүд л засгаа унагаахаар зүтгэж байгаа нь үнэн билээ. Жил л болж байгаа Засгийн газраас “амлалтаа биелүүлсэнгүй” хэмээн ял асуух нь зүйд нийцэхгүй. “60 тэрбумын бичлэг” бодитой эсэхийг хуулийн байгууллага эцэслэн тогтоогоогүй байхад улс төрийн ял тулгах нь шударга ёсонд нийцэхгүй. Гэхдээ, Ц.Сандуй бүх хариуцлагыг үүрч, хэл амыг өөртөө наагаад албан тушаалаа өгөхөөр шийджээ.
 
Тэрбээр МАН-ын дарга М.Энхболд болон Удирдах зөвлөлийн хуралд “Нийслэлийн МАН-ын даргын албаа, НИТХ-ын даргын ажлаа өгье” гээд хүсэлтээ бичээд өчигдөр очсон байна. Ц.Сандуй 2016 оны сонгуулийн үеэр ажлаа өгөх хүсэлтээ намдаа тавьж байсан тухайг уржигдар гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ч хэлсэн байдаг юм.
 
Тухайн үед нь одоогийн МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Хотын намаа удирдаад сонгуульдаа ор. Зүтгэ” гээд болиулсан гэдэг. Дараагаар нь 2017 оны Ерөнхийлөтийн сонгуулийн өмнө Ц.Сандуй, “Би албан тушаалаа өгөхгүй бол намын нэр хүндэд сэвтэй байна. Үнэн мөн нь тогтоогдсоны дараа ажилдаа буцаж ирье” гэж намынхандаа хэлсэн байдаг. Тэгэхэд нь бас л “Хэрэггүй. Ажлаа хий” гээд буцаасан байдаг байна.
 
Ямартай ч тэрбээр тамгаа авч зугтдаг, сандал ширээнээсээ зууралддаг хүн биш гэдгээ өчигдөр нотолж Удирдах зөвлөлдөө ажлаа өгөх хүсэлтээ гаргажээ. Тэрбээр төр, засгийн тогтвортой байдлыг хүсч, Ардын намд, Засгийн газарт амлалтаа бүрэн биелүүлэх боломжийг олгохын тулд 60 тэрбумын эвлүүлэгтэйгээ хамт намаасаа түр холдож байгаа нь энэ.
 
МАН-ын дарга М.Энхболд нийслэлийн долоон дүүрэгт Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдсан. Засгийн газрын эргэж буцсан шийдвэрүүд, татварын нэмэгдлүүд, хүүхэн чангаасан, бохь зажилсан, боорцог мэрсэн үйлдлүүд дээр нэмж дүүргүүдэд хэрэгжсэн ажилд иргэдийн л тавьсан дүн. Бас Х.Баттулга, С.Ганбаатар нарын рейтинг өндөр байснаас гадна олон нийт МАН-д хяналт хэрэгтэй гэж бодсноос М.Энхболдыг УИХ-ын даргаар нь үлдээсэн биз. Шалтаг тоочвол, шалтгаан нэрлэвэл олон ч гэсэн Ц.Сандуй төрийн тэргүүний сонгуульд намын даргаа ялуулж чадаагүй буруутай. 90 жилийн түүхтэй МАН-ынхаа, нийт гишүүдийнхээ өмнө улс төрийн хариуцлагаа үүрч, ганцаараа Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа өгөхөөр шийджээ.
 
Өнөөдөр хэлтэй, амтай бүхэн хууль хүчнийхнийг МАН-д үйлчилж байгаа гэж ярьж байна. Засгийн газар, хууль тогтоох дээд байгууллагадаа захирагддаггүй хууль хяналтын байгууллага гэж юу байх билээ. Ийм энгийн логикийг улс төрийн өнцгөөр тайлбарлаж, МАН хэлмэгдүүлж байна, өөрсдийгөө хамгаалуулж байна хэмээн МАН-ыг ч, хуулийн байгууллагын албан хаагчдыг ч АН-ынхан гүтгэж байна. Энэ нөхцөлд Ц.Сандуй НИТХ-ын даргын албаа өгч байгаа нь зөв ч байж мэднэ. Төрд хашиж байгаа албан тушаалаа өгчихвөл хардлагаас намаа ч, хуулийнхныг ч холдуулна. Бас хуулийн хамгаалалтгүй болж байгаад шалгуулбал АТГ-ынхан, цагдаа, прокурорынхон арай зоригтой ажиллах биз дээ. Эцсийн эцэст, АН-ынхны дэлгэсэн “60 тэрбумын бичлэг” гэдэг зүйл эвлүүлэг үү, бодит уу. Бодитой бол биелэсэн үү гэдэг л хамгийн чухал. Үүнийг хуулийн байгууллага л тогтооно. Харин Ц.Сандуй хуулийн байгууллагадаа итгэж бүх албан тушаалаа МАН-даа буцааж өгч байгаад шалгуулах гэж байна. Тэр сандал ширээнийхээ ард хуулийнхныг жижгэрүүлээд суувал суух л байсан биз. Түүнд намынхаа нэр хүндийг хайрлах, иргэдийнхээ итгэлийг тээж явах, хуульт ёсыг дээдлэх сэтгэл байгаа нь сайн.
 
Ц.Сандуйгийн энэ шийдвэрийг МАН алсаа бодоод хүлээж авах ёстой. Өөрсдөө “АН засаглаж чаддаггүй, МАН жагсч чаддаггүй” гэдэг хэллэгийг гаргасан биз дээ. Энэ хэлц эсрэгээрээ эргэж, МАН-ын 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд барьж орсон мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй нурах дээрээ тулаад байна. Засгийн газар огцорч, бодлогоо дахин өөрчилж, төрийн албыг дахин халаа сэлгээгээр самрах дээрээ тулаад байна. Сэлэм эргүүлж намаа булааж, засгаа унагаасан нөхөд бүгдийг шинээр эхлэхээр хугацаа алдахаас гадна өнөөдрөөс илүүг бүтээхгүй биз. Угаасаа ийм л байдаг.
 
Төр ийм тогтворгүй, өнөөдөр ажил ярьсан хүн нь маргааш байхгүй болчихоод байвал гаднынхан Монгол Улстай хөрөнгө оруулалтын талаар ярина гэдэг юу л бол. Өнөөдрийн Засгийн газар ажлаа аваад жил л болж байна. Энэ хугацаанд эдийн засаг өсөлттэй гарч, ямар ч байсан гал алдахгүй боллоо. Цаана нь амлалтаа хэрэгжүүлэх, ажлаа хийх гурван жил байна. Ирэх 2018 онд Чингис бондын өр болох АН-ын үлдээсэн “өглөг” 580 сая ам.долларыг төлөх ёстой. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх, ажлын байр нэмэх, алдагдлаас ашиг руу хөтлөх цаг хугацаа дөхөж байна. Энэ эрчийг сулруулахгүй тулд засаг, төрийн тогтвортой байдлыг хангахын тулд Ц.Сандуй өөрөөрөө туг тахиж байгаа бололтой. Шийртэй эр юм.

Өглөөний сонин
Р.Төгс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-09-24 10:18:47
    Тийшдэ. Хүрэлсүх эдр шиг улс орон үймүүлээд явахгүй л байна шдэ. Зөв бодолтой хүлээцтэй хүн юм. Бусад нь бол зүгээр эрх мэдлийн төлөө явагчид
    49.213.19.134
    Мэдэгдсэн Хариулах
  • aaaaaaaaaa 2017-09-24 05:08:46
    Unen unen Sandui usl ornii taiwan baidliin tuluu ajilaa ugsun. Hurelsukh Amarbayasgalan 2 shig ajilaa ugj chadahgui uls orniig samuurulad ywul ywishde
    185.102.219.122
    Мэдэгдсэн Хариулах
  • ггг 2017-09-04 01:39:59
    Төр засгийн эрхийг хууль бусаар авахыг завддаг, оффгорт мөнгөө аваачаад нуучихдаг Сандуй их сайн хүн байх нь. Мөн МАН үйлдчилдэг хуулийнхан ч зөв байх нь
    66.181.160.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Za  2017-09-04 01:09:06
    Goe ulger zahialj. Bugd l medne shd alban tushaal bur unelegdsen gej!
    59.153.114.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-03 10:28:30
    Та нар эвтэй байгаарай.
    203.91.115.38
    Мэдэгдсэн Хариулах
  • 17чингэлэг спиртчин 2017-09-03 10:20:56
    17чингэлэг спиртчин ерөхийлөгч болоод ичихгүй сууж байхад ширэн нүүрт огцорно гэдэг жүжиг байлгүй дээ. нэг нууц офшор ч юмуу том хөрөнгө нууж байна даа
    66.181.176.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Sandag  2017-09-03 08:29:28
    Unen unen Sandui usl ornii taiwan baidliin tuluu ajilaa ugsun. Hurelsukh Amarbayasgalan 2 shig ajilaa ugj chadahgui uls orniig samuurulad ywul ywishde
    188.166.8.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Албан тушаал зарна 2017-09-02 06:37:52
    Эрхэм Сандуй та нийслэлийн Авто Замын газрын даргын албыг 300 сая төгрөгнөөс дуудаж байсан гэсэн үнэн үү.
    103.212.116.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Zoochin 2017-09-02 05:28:30
    yu be baatar bolj baigaa baigaa yumuu
    43.242.243.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Boditoi bai 2017-09-01 17:06:59
    Uuruu zahialj bichuuleed l hugiin ch um daa novah gej ene igtsrood zasag uldene gej baih uu uuriiguu zasagtai adil jin darna gej gaihuulj bichuulj dee argagui l...
    103.57.94.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэ 2017-09-01 13:03:39
    Өмөөрөөд байх юм даанч алга даа.газар зарж баяжаад тэр мөнгөө оффшорт байрлуулаад дараа нь төрийг мафийн сүлжээнд оруулж байна.ямар их шунал вэ
    84.181.191.23
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2017-09-01 12:49:19
    Haramsaltai l yum daa esreg namiihantai yanhandaj eh ornoosoo namaasaa urvasan toporiin hani hamsaatnuud yaj davarch bainadaa. pizdanuud gehees uur heleh ug alg...
    202.179.24.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-01 09:27:11
    Төрийг худалдах гэсэн үнэхээр тэнэг зоригтой, шийртэй эр шүү. хи хи
    202.9.43.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэмжинэ 2017-09-01 09:22:13
    Хэрэг хийгээгүй нь шүүхээр нотлогдвол өөрт нь хэрэгтэй. 2020 оны УИХ-н сонгуульд ямар ч аавын хүүг ялаад гарна
    202.9.41.153
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-09-01 06:56:52
    BATALGAAGVI YARIANII BICHLEG SHVVDEE MONGOLCHUUD ER NI YU HAMAAGVI YARIDAG SETGEL HUNGUN UIS SHVDEE . HARIN DORJJODOB GEGCH SHIG MUUHAI BARAM OLON BITGII BAIGAA...
    165.227.153.23
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-01 06:56:25
    Сандуй үнэндээ л ТОГТВОРТОЙ байдлын төлөө ажлаа өгч байна шд Хоёрын хооронд сандал ширээтэй зууралдаж тэнэгтэхгүй Тэр элдэв батлагдаагүй ярианууд яваандаа л хуу...
    45.55.28.167
    Мэдэгдсэн Хариулах
  • a 2017-09-01 06:55:42
    Наад хүний чинь аавыг би мэднэ Цэндсүрэн гээд мундаг залуу байсан юм Хүү нь ч гэсэн адил юм Намыхаа эв нэгдэлийн төлөө өөрийгөө нэг ёсондоо золиослож байна ш дэ...
    159.203.61.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-01 06:34:25
    Одоо хийсэн хулгай, идсэн уусан, энд тэнд нуусан юмаа шалгуулна даа. М.Энхболдыг ч мөн албан тушаалаас нь буулгаж шалгах хэрэгтэй...
    103.229.120.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-01 06:28:40
    Үхсэн нохойн баасны шийртэй эр. Одоо бүүр баатар болохнуу. Битгий тэнэглэ
    66.181.181.253
    Мэдэгдсэн Хариулах
    • uhsen nohoi 2017-09-01 12:52:31
      cham shig yumnuudiig bodvol chadaltai ch medlegtei ch, shiirtei ch yu bna. chaddagiin bol olnii umnu garch ireed hutsaach gulugnii shodoi mini. joohon soyol sur...
      202.179.24.205
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-01 06:14:13
    сундуй зөв санаачлага гаргалаа үүнийг сайлаад муулаад байх юмгүй аль шатны ИНХ түүний төлөөлөгч гэж учир нь олдодгүй хэрэггүй талдаа юм. өөр ол-той мех алга
    202.9.47.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-01 05:47:11
    Ер нь бол тогтвортой байдлын төлөө л өгч байгаа ш дээ. Нэг муу албан тушаалын төлөө үхэхээс буцахгүй амьтад шиг байсан бол эндээ зууралдаад л байна биз дээ.
    185.76.10.173
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-01 05:26:35
    нэг их сүржигнэх хэрэггүй но-гүй баатар биш ер нь алдаа гэдэг мунхагласны үр дүн шүү дээ өөрийн хийсэн үйлээ хүссэн хүсээгүй эцэстээ өөрөө үүрдэг жамтай
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-01 05:23:11
    энийг бичсэн нөхөр иймэрхүү хоцорсон аргаар өмөөрмөөр болж байгаа нь сандуйгаас илүү муухай сэтгэгдэл төрүүлж байна энэ текстээ устга
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-01 05:23:11
    энийг бичсэн нөхөр иймэрхүү хоцорсон аргаар өмөөрмөөр болж байгаа нь сандуйгаас илүү муухай сэтгэгдэл төрүүлж байна энэ текстээ устга
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • UB 2017-09-01 05:17:36
    Шалгуулах санал зөв байна. Бусдадаа үлгэр болог
    124.158.110.59
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-09-01 05:12:52
    хумуус нь амьд байгаа цагт асуудлыг зев шийдэж болох байлгуйдээ харин муу зориг уг хэлж чадахгуй болохоор хэрэг гь юу боловоо эхнэр нь алах гээд хулээж байсан г...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэрэл Гэгээ  2017-09-01 04:59:15
    Арчаагүй төрийн нүүрийг үзэж байгаадаа заримдаа гутрах юм. Ард түмний амьдрал нийгмийн байдлаар төр засаг хэрхэн ажиллаж байгааг дүгнэхэд хангалттай. rate is 2...
    202.131.231.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-01 04:35:40
    Төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлчихээд, үнэнд гүйцэгдэж ажлаа өшчихөөд юуных нь шийр байхав дээ. Удахгүй ялаа эдлэж суух газраа очих биз
    202.21.103.62
    Мэдэгдсэн Хариулах
    • Үнэн 2017-09-01 05:22:09
      Бидний хийсэн сонголт шүүдээ. АН-ынхан бүгдийг хувааж идээд хөөгдсөн бүр хөөхгүй Ерөнхийлөгчийн дэргэд хоргодох газартай болгов. Ганбааг сонгох байсан юм
      124.158.110.59
      Мэдэгдсэн Хариулах
  • Эргэлзэгч 2017-09-01 04:32:37
    Энэ хүн сэтгүүлч хүн үү, МАН-ын гишүүн хүн үү ? Ойлгосонгүй.
    103.26.193.190
    Мэдэгдсэн Хариулах
  • инээдтэй 2017-09-01 04:20:59
    Ёсоороо бол хуулийнхан энэ нөхөрт эрүү үүсгэн шууд баривлах ёстой. ТӨР наймаалцах гэдэг бол төрийн эргэлт хийхдээ ижил агуулгатай аюултай гэмт хэрэг.
    66.181.179.242
    Мэдэгдсэн Хариулах
    • Зодов 2017-09-01 05:24:09
      Авсан өгсөнийг чи харсан уу. 2012 онд яасан гэж бодож байна. Үүнийг ч шалгах нь зөв
      124.158.110.59
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-09-01 03:41:10
    MAN baliar zavaan heveeree gishuudee daramtlaad buh bulhai muu muuhaigaa daldalj orhij bna SANDUI ajilaa ugsunuur buh yum saihan bolohgyi harin ch ulam orno
    103.194.176.101
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-09-01 03:40:29
    БУСАД АВИЛГАЧДЫГ ХААЖ БАЙГАА УХААНТАЙ ЮМ БИЗ ДЭЭ НЭГЭНТ ЭНЭ ЭТГЭЭД ХЭРГЭЭ ХУЛЭЭСЭН БОЛ ОДОО ГЯНДАНД АВААЧИЖ ХОРИОД БУГДИЙГ НЬ ХЭЛУУЛ
    122.201.24.27
    Мэдэгдсэн Хариулах
  • лү 2017-09-01 03:21:46
    Ажлаасаа огцорно гэдэг хариуцлага хүлээж байгаа хэрэг биш. Идэж ууж дуусч өөрийгөө болгочоод амиа хоохойлоод зугтаж байгаа хэрэг. Ялаа үүрч шорондоо орох хэрэгт...
    150.129.143.38
    Мэдэгдсэн Хариулах
  • damiran 2017-09-01 03:02:41
    odoo chi ter daguulj avchirsan 10 jiliin tumen bodisiin medleggui huduunii mahan tolgoinuudaa busad alban tushaalaas n zailuuldaaa...
    43.242.243.60
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2017-09-01 03:42:49
      ARD TUMEN TA NAR UURSDUU L SONGOSON SHDEE
      103.194.176.101
      Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2017-09-01 03:00:42
    Ajlaa uguud hariutslaga uureed salna gej bodoj bna uu? chi offshore dansnii munguu mongoldoo oruulj ireed chi buren hariutslaga huleene
    103.10.23.215
    Мэдэгдсэн Хариулах
  • Balai yum  2017-09-01 03:00:28
    Uuruu zakhialj bichuuldeg yum baikh daa. Ene huniig magtah setguulch bdag l yum bna. Gaikhaltai. yagaad bgaan? Teneg setguulch
    202.179.26.106
    Мэдэгдсэн Хариулах
    • ЗОЧИН 2017-09-01 10:21:32
      яаж бичих ёстой байсан юм хүний мууд дуртай тэнэг байна даа. Чам шиг хүмүүс нийгэмд байгаа байгаа гэхдээ цөөн
      202.179.31.88
      Мэдэгдсэн Хариулах