Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагт: "Ирээдүй" цогцолбор сургуулийн 20-н жилийн ой тохиож байгаатай холбогдуулан 10 000 сурагч нийлсэн хичээлийн шинэ жилийн нээлт 83-р сургуулийн урд байрлах хөл бөмбөгийн талбайд зохион байгуулна. 


11:30 цагт: Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран "Ноос ноолуурын салбарын үйлдвэрлэгчдийн дотоод ба гадаад зах зээлийн борлуулалтыг нэмэгдүүлэх боломж" сэдвээр салбарын төлөөллүүд болон сэтгүүлчидтэй уулзалт хийнэ.


13.30 цагт: Хууль сахиулахын их сургууль дээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэг болно. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам болон тус яамны харьяа агентлагуудын албан хаагчид оролцоно.


14.00 цагт: ШУТИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт болно. Тус нээлтэнд БСШУ-ны сайд Чулуунбаатар, УИХ-ын гишүүн Сарангэрэл, Ундраа зэрэг хүмүүс оролцоно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.