Замын-Үүд-Эрээний боомтоор зорчиж буй автомашинуудад шалгалт хийнэ

БНХАУ-ын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаа, Замын хяналт шалгалтын албатай хамтран ирэх сарын 15-аас эхлэн Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтэрч буй монголын суудлын болон ачааны автомашинуудад үзлэг, шалгалт хийх болсноо мэдэгджээ.

Эрээн хотод зорчиж буй монгол иргэдийн автомашинууд, ялангуяа УАЗ-469 болон ачааны автомашинууд техникийн бүрэн байдлыг хангадаггүй, өнгө үзэмж муутай, даац хэтрүүлж хөдөлгөөнд оролцон замын хөдөлгөөнд саад учруулдаг зэргээс гадна мөн монгол жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, хууль тогтоомжийг зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргах явдал буурахгүй байгаатай холбогдуулан дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Зөвхөн энэ оны эхний долоон сарын байдлаар монгол жолооч, зорчигчтой холбоотой 30.000 гаруй зөрчил бүртгэгдсэн гэдгийг албаныхан хэлж байна.

Удахгүй нэвтрэх энэхүү арга хэмжээгээр илэрсэн зөрчилд “БНХАУ-ын Замын аюулгүй байдлын тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 50-2000 юаниар торгох, 1-12 хүртэлх оноо хасах шийтгэл ногдуулах, улмаар ноцтой зөрчил гаргасан, оноо нь дууссан тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх хүртэл хариуцлага тооцох аж.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-09-01 06:33:14
    Бүгдийн 15-30 хоног баривчлах шийтгэл ноогдуулах хэрэгтэй.
  • Баяр 2017-09-01 03:56:20
    УАЗ автомашины жолооч нарт мөнгө л нүдэнд нь харагдахаас өөр зүйл ёстой яршиг л болсон санагдсан шүү. 5513ДГО жолооч хүн байхад машинаараа түлхээд дайрч байсан
  • ТАТВАР-ТӨЛӨГЧ 2017-09-01 03:08:00
    Яах нав дээ. Наадуул чинь л улс орныг бараа бүтээгдэхүүнээр таслалгүй нийлүүлж зүтгэж яваа хүмүүс шүү дээ>