Бэлэн бус цахим төлбөр тооцооны үйлчилгээг нэвтрүүлэх санал илэрхийлэв
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ай Си Би компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Цахим, төлбөр тооцоо, гадаад худалдаа, тээвэр ложистикоор мэргэшсэн  тус компани нь Монгол Улсад бэлэн бус цахим төлбөр тооцооны үйлчилгээг нэвтрүүлэх саналаа илэрхийлж, боловсруулсан төслөө танилцууллаа. Бэлэн мөнгөний хэрэглээг халж орон даяар цахим төлбөр тооцооны сүлжээнд холбогдох боломжит шаардлагуудыг хангасан, бэлэн мөнгө хэрэглэдэггүй анхны улс болох боломжтой хэмээн тооцож байгаа аж. Цаг уурын байдал, иргэдийн цахилгааны хэрэглээ, төлбөр тооцоо, хүн амын ажиллах хүчний чадамж зэрэг нь дээрх үйлчилгээг нэвтрүүлэх үндсэн нөхцлийг бүрдүүлж байгаа гэв. Мөн хүн амын насжилт залуу, интернетийн хэрэглээ өндөр байгаа зэрэгч нөлөөлжээ.

Төсөл хэрэгжвэл 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, 20,000 гаруй шинэ ажлын байр бий болно. Монгол улсын Ерөнхий сайд төсөлтөй танилцаад, дэлхий нийтэд шинэ тутам хэрэгжиж буй боломжит зах зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг дэмжинэ. Хэрвээ төслийг хэрэгжүүлвэл инженер техникийн ажилчдыг Монголчуудаас сургаж Монгол Улсад нь монголчуудыг ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагыг тавина гэлээ.

Засгийн газрын ХМОНХХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bas neg doloo honog 2017-09-01 14:57:59
    Bas neg doloo honood l butsaad dag yum hiigeed hereggui biz dee neg solongos ni mongo oloh geel tolgoig ni erguulej baigaa yum daa