Оффшорын хууль хэрэгжих эхлэх үү
Хоёр парламент дамжин дуу шуутай батлагдсан хууль бол оффшорын хууль. С.Баярцогтын далайн эрэгт “мартсан” их хэмжээний мөнгөнөөс эхлэн оффшорын тухай мэдээллүүд хөврөх болсон. Улмаар манай төр бизнесийн акулуудын нэр ч бөөн бөөнөөрөө оффшор холбогдож, муу нэртүүд болж байна.  Өнгөрсөн хавар батлагдсан хуулийн дагуу тухайн албан тушаалтан зөвхөн албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа хуулийн үйлчлэлд хамаарна. Сонгуульд нэр дэвшихдээ оффшорт данстай бол урьдчилан мэдэгдэхэд л болно. Харин сонгогдсон хойноо оффшор дахь асуудлаа 30 хоногийн дотор цэгцлэх ёстой. Цэгцлэхдээ дансаа хаалгаж, хөрөнгөө татах замаар хувийн асуудлаа зохицуулах юм.  Оффшор дахь хөрөнгө, хуулийн этгээдээ бусдад шилжүүлэх, худалдах, дуусгавар болох эрх нь хуулийн хүрээнд нээлттэй юм. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталлаа. Хууль хэрэгжихэд чухал түлхэц өгөх, хүлээлт үүсгээд байсан зүйл бол энэ жагсаалт юм.

Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтаасан байна. Гэхдээ үүнийг шаардлагатай бол дахин шинэчлэж болох тухай албаны мэдээнд дурдагджээ.
Хамгийн сүүлд АТГ-ын мэдээллээр Монгол Улсын 49 иргэн, аж ахуйн нэгжийн нэр оффшор данстай холбогдож буй. Тэднийг нарийвчлан шалгахад 29 иргэн 35 аж ахуйн нэгж оффшор бүсэд бүртгэлтэй байгаа тухай дуулгасан.  Харин энэ 29 иргэнээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон хамааралтай байгаа аж. Иймээс эдгээр иргэнд Улсын Ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг шалгаж байгаа аж. Тодруулбал, энэхүү хэрэгт нэр дурдагдсан хүмүүсийг дуудаж, байцаалт авч байгаа юм.
Дээрх жагсаалтыг баталснаар хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм. 

Оффшортой тэмцэх батлагдсанаас хойш гурван сарын дотор албан тушаалтнууд оффшор бүсээс мөнгөө оруулж ирэхээр зохицуулсан юм. Гэвч одоогоор АТГ-т хөрөнгөө мэдүүлсэн хүн нэг ч байхгүй байгаа юм. Иймээс оффшор бүсийн орны жагсаалтыг Засгийн газар баталснаар хууль хэрэгжих боломжтой болж байгаа юм. Ийнхүү энэ жагсаалтын дагуу хууль хэрэгжих нь. Мөн Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улс төрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан. Ерөнхийлөгчийн цаг энэ сарын 12-нд дуусна. Иймээс АТГ удахгүй холбогдох мэдээллийг олон нийтэд дэлгэх нь цаг хугацааны асуудал болж байна.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-09-02 12:08:53
    АТГ,ЦЕГ хоёр үнэн л шалгах байхдаа. Ээбээгийн үед яагаад шалгаагүй юм бэ? Одоо харин шудрагаар л шалгах хэрэгтэй дээ. Оффшортонгуудыг бүгдийг шоронруу марш
  • gantulga 2017-09-02 09:52:39
    ALTAN TUURAIT MONGOL HULGUUD. MINI gej
  • Nn 2017-09-01 08:04:40
    Худлаа хоосон шоу. Тэр их мөнгө бхгүй
  • өмнгөө авчирж нүгэлээ наманчил 2017-09-01 05:59:53
    хулгайн мөнгөө оруулж ирээ тэр мөнгө чинь монголын баялгийг хулгай хийж, хуйвалдаж зарсны шан харамж, хахуул гээд бүх муу юм шингэсэн мөнгөө эргүүлээд монголд о...
  • хэрэгжих боломжгүй 2017-09-01 00:27:23
    Монголын намын даргын томилгоотой хуулийн байгууллагуудыг бүрэлдэхүүнээр нь татан буулгаж шинэчлээгүй цагт энэ чиглэлд олигтой ажил хийгдэх боломжгүй. АТГ шиг л...