Б.Ганхайч нэгдүгээр тойрогт өрсөлдөгчөө цэвэр яллаа
Жүдо бөхийн 2017 оны  насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлждлэн явагдаж байна. Өнөөдөр тэмцээний хуваарь ёсоор манай гурван бөх хүч үзнэ.

Тэдний салхийг хагалж, эмэгтэйчүүдийн 63кг-д хүч үзэж буй Б.Ганхайч татамид гарсан. Түүний өрсөлдөгч нь Киргизстаны бөх Мээрим Момунова байлаа. Манай бөхийн хувьд энэ жилийн ААШТ-ээс хүрэл медаль хүртсэн 22 настай бол учраа бөх нь олон улсад ямар нэгэн амжилт үзүүлж байгаагүй энэ жил 27 настай тамирчин байсан юм. Улмаар манай тамирчин үндсэн цаг дуусахаас минут 22 секундын өмнө  өрсөлдөгчөө даралтад оруулж, цэвэр яллаа.

Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • х 2017-08-31 10:03:16
    тэгээд л яван сулраад ирдэг юм даа. финалд үхэх гэж байгаа амьтан л гараад нухуулаад гүйцээ: