Зарим сургууль хоёр ээлжтэй боллоо
2017-2018 оны хичээлийн шинэ жилд СХД-ийн 67, БЗД-ийн 102, 21 дүгээр сургуулиуд хоёр ээлжтэй боллоо. Мөн ирэх сард багтаж БЗД-ийн 14, 84, "Шавь цогцолбор", ХУД-ийн 15, 32, 115 гэсэн зургаан сургуул хоёр ээлжид шилжих юм байна.

2016-2017 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 31 сургуулийн 8706 сурагч гурван ээлжээр хичээллэж байсан. Улсын хэмжээнд гурван ээлжтэй сургууль 2013-2014 онд 23, 2014-2015 онд 22, 2015-2016 онд 24 сургууль, 2016-2017 онд 32 байсан юм.
П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine