Эрүүл зөв хооллолт ба Фитнесс өдөрлөг болно

Амралтын өдрүүдийг эрүүл зөв хооллолт, фитнеээр хичээллэн өнгөрүүлэх өдөрлөгт та бүхнийг урьж байна.  Тодруулбал ирэх ням гарагт буюу есдүгээр сарын 3-нд “Эрүүл зөв хооллолт ба фитнесс өдөрлөг-ийг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр хэд хэдэн төрлийн хичээл зааж, лекц уншин эрүүл зөв  хооллолт болоод фитнессээр хичээллийн ач тусын талаар лекц, семинар хийх аж.

Тухайлбал, фитнесс модель Анухай “Жирэмсэн  болон хөхүүл эмэгтэйчүүдэд хүнс бэлтгэлээ яаж тохируулах” талаар,  тамирчин Б.Хүсэлтүвшин “Тэмцээний бэлтгэл болон хооллолт”-ын талаар, тамирчин Ж.Галбадрах “Бэлтгэл хийх үед багш болон жимээ яаж зөв сонгох” талаар, фитнесс мисс, тамирчин  Гансаруул, фитнесс мисс, модель Энхзул “Эмэгтэйчүүдийн  фитнесс спорт болон тулгардаг  гол асуудал”-ын талаар, химич, доктор Билгүүн “Зөв зохистой хооллолт ба эрүүл мэнд” сэдвээр тус тус  лекц хийх юм байна. 

Тус өдөрлөг Holiday Inn Ulaanbaatar Hotel & Conference Center 2 давхарт "Ballroom”-д  14:00-18:00 цагт болох аж. Өдөрлөгт оролцох хүний тоо хязгаартай тул оролцохыг хүссэн хүмүүс Повернутрэйшны facebook мэссэнжерээр өөрийн овог нэр утасаа явуулж бүртгүүлэхээс гадна 80118199 дугаарт  холбогдох боломжтой юм байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.