
МАН-ын бүлгийн 30 гишүүний зүгээс өргөн барьсан Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томъёололоор уг асуудлыг чуулганаар хэлэлцэнэ.
Харин өнөөдрийн байдлаар чуулганы товыг УИХ-ын даргын зүгээс гаргаагүй байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр чуулганыг ирэх сарын 7-нд зарлан хуралдуулах чиглэл барьж байгаа аж.
П.ГОО
Оллоо.мн