Энхтайваны өргөн чөлөөний замыг өргөтгөнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа.

Тэрбээр уулзалтын үеэр цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад онцгой анхаарч, хийгдэх ажлуудыг дурдлаа. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийг бууруулахын тулд замын өргөтгөл хийнэ. Зүүн 4 замын буцаж эргэдэг эгнээг өргөтгөнө. Мөн Дөлгөөн нуурын уулзвар, гуравдугаар сургуулийн уулзварт эгнээний өргөтгөл хийхээр төлөвлөж байгааг дуулгав.

Хотын даргын зүгээс хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хэд хэдэн үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгсөн байна.

  • Улаанбаатар дахь хүргэлт, түгээлтийн цагийн хуваарийг хөдөлгөөнд ачаалал үүсгэхгүй байхаар өөрчлөх,
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр хувийн автомашин унахгүй, нийтийн тээврээр зорчдог байх,
  • Хувийн дунд сургуулиудын сурагчдын автобусыг үйлчилгээнд гаргаж, албаны машинаар хүүхдээ зөөдөг байдлыг халах,
  • Нийслэлийн агентлагуудыг хотын дэд төвүүд, захын дүүргүүдэд шилжүүлэх,
  • Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах, цаашид Улаанбаатар хотод хувийн их, дээд сургууль нэмж байгуулахгүй,
  • Нийтийн тээврийн маршрут, буудлыг боловсронгуй болгоход анхаарах зэргийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-01 10:07:08
    Дугаарын хязгаарлалттай өдөр тэртэй тэргүй автобусаар л явдаг шүү дээ. Түүнийг тооцохгүй, ахиад нэг өдөр машинаа тавь гэсэн үг биш биз дээ
  • Зочин 2017-08-31 16:47:33
    Хотын даргаа, та ингээд хэрэгжих боломжгүй юм яриад явж байхаар зүгээр л утаа их гаргадаг, өнгө үзэмж муу мөн том машин хотод явуулахаа больчих
  • бод 2017-08-31 14:12:08
    зогсоол олон бариачээ машины татвараа нэмж зам олныг барь халтуурчдаас татвар ав
  • 1 2017-08-31 14:06:14
    автомашины болон барилгын материалын захыг хотын гадагш гаргах хэрэгтэй. хувийн машинаар халтуур хийдэг асуудлыг цэгцлэхгүй бол түгжирэл буурахгүй ээ
  • Mongol zaluu 2017-08-31 13:34:32
    Хүнсний бүтээгдэхүүн түгээдэг жижиг оврын буюу бүхээгтэй портер машинууд арай дэндүү байна аа. Баахан ажилгүй Приус унасан халтуурын оркуудаас яая гэж байхад
  • Бат 2017-08-31 12:02:45
    Төр төмөр нүүрээ гаргаж авто захуудыг нүүлгэмээрээ
  • пязда 2017-08-31 07:51:13
    Өргөтгөөд яах юм бэ малнуудаа өдөр бүр машины тоо чинь өсөөд бна дээгээр агаараар хөндлөн огтлохгүй зам тавиачээ . Хараал идээсэй энэ төр
  • иргэн 2017-08-31 07:19:57
    их дээд сургуулийг нуулгэх уурэг еглее гэн уу нууж харагдаач хедеений айл нуудэгтэй жишиж байнаа даа автомашины захыг нуулгэж чадахгуй хэдэн жил болов
  • зочин 2017-08-31 07:05:02
    баянбүрдийн аюулгүй тойргийг гэрлэн дохиотой уулзвар болгож өгөөч
  • jjjj 2017-08-31 06:55:17
    neg ch mod unagahgui gej naidii