Маргаашнаас зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний 3.6 км автозам дахь 7 уулзвараар зүүн эргэх хөдөлгөөнийг хориглосон. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ замын хөдөлгөөний чигийг өөрчилсөнийг эргэн хэвийн үргэлжлүүлэх чиглэл өглөө. Энэ дагуу маргааш буюу есдүгээр сарын 1-ний өдрийн 06 цагаас эхлэн Энх тайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.

Хотын дарга хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосон 14 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгодоо хүрсэнгүй гэж дүгнэж байна. Тиймээс өнөөдөр ажлын хэсгийг энэ саналаа татаж, маргаашнаас хэвийн хөдөлгөөнд оруулах нь зүйтэй гэсэн чиглэл өгч байна. Гэхдээ энэ арга хэмжээ бүхэлдээ буруу байгаагүй. Хөдөлгөөнийг удирдах программ дээр замын ачаалал буурсан харагдаж байгаа ч иргэдийн сэтгэл зүй бэлтгэлгүй байсантай холбоотой. Иргэдийн дадал болсон хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө иргэдийн санал дээр тулгуурлах учиртай. Цаашид ажлын хэсэг иргэдийн саналд тулгуурлаж шийдвэр гаргах хэрэгтэй.” гэлээ.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр үүрэг даалгавар өгөв

Цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад онцгой анхаарч, хийгдэх ажлуудыг дурдлаа. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийг бууруулахын тулд замын өргөтгөл хийнэ. Зүүн 4 замын буцаж эргэдэг эгнээг өргөтгөнө. Мөн Дөлгөөн нуурын уулзвар, 3 дугаар сургуулийн уулзварт эгнээний өргөтгөл мөн хийхээр төлөвлөж байна.

Хотын даргын зүгээс хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хэд хэдэн үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

  • Улаанбаатар дахь хүргэлт, түгээлтийн цагийн хуваарийг хөдөлгөөнд ачаалал үүсгэхгүй байхаар өөрчлөх,
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр хувийн автомашин унахгүй, нийтийн тээврээр зорчдог байх,
  • Хувийн дунд сургуулиудын сурагчдын автобусыг үйлчилгээнд гаргаж, албаны машинаар хүүхдээ зөөдөг байдлыг халах,
  • Нийслэлийн агентлагуудыг хотын дэд төвүүд, захын дүүргүүдэд шилжүүлэх,
  • Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах, цаашид Улаанбаатар хотод хувийн их, дээд сургууль нэмж байгуулахгүй,
  • Нийтийн тээврийн маршрут, буудлыг боловсронгуй болгоход анхаарах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2017-09-03 21:45:58
    МАН ыг сонгосны хар гай нь едер бvр мэдрэгдэж байх юм.Ард тvмэн еерсдее МАН ыг сонгочоод одоо хичнээн уйлан донгодоод нэмэргvй шдээ
    107.77.109.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Teneguuded 2017-09-03 01:26:08
    Turshilt xiigeed mungu ureed yanz uzeed baina uu. Yer ni 1 jiliin fun tavigdsan. Mash muu xotiin darga, jujigchin duuchin bagaa avaad udaxgui yavax biz
    150.129.142.42
    Мэдэгдсэн Хариулах
  • bid 2017-09-02 10:31:12
    Altan tuuraigaafaa haa hamaagjui gishgekhsen MIE
    122.201.31.250
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-09-01 01:24:03
    хун мал нь холилдчихсон хотдоо шулхийн хорио зарлачихаад хичээл эхлэхгуй малаа машины худалдаагаа хотоос гаргаж чадахгуй байж яасан том юм ярьж бн аа мал чинь
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • gaya 2017-08-31 16:27:03
    буруу зүйл санаачласныхаа төлөө Су 900сая төг Төсөвт төлөөрэй хөлдүү хяналтгүй мал юмдаа
    122.201.22.200
    Мэдэгдсэн Хариулах
  • hgj 2017-08-31 16:24:20
    ичээчээ малхуудаа
    122.201.22.200
    Мэдэгдсэн Хариулах
  • Hh 2017-08-31 11:28:39
    Хэдэн уулзвараа давхарлаад өг тэхүү
    202.70.46.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүсэлт 2017-08-31 10:24:30
    Явган гарцаар гарч байгаа хүнд зогсож зам тавьж өгөхөө мэдэхгүй дайрч алчих гээд давхиад байгааг болиулж өгөөч. Хүүхдүүд голдуу явган явдаг учир аюултай байна
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • дарга малууд 2017-08-31 10:19:10
    энэ дарга малууд зүгээр ү хээд арилаад өгвөл улсын төсөвт их мөнгө үлдэж бид замаа дураараа барих болно.
    150.129.141.78
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-31 07:23:19
    тав хоногийн настай хошногоо ухсан ажил хийх юм доо тэгээд их дээд сургуулийг ирэх долоо хоногоос нуулгэж эхлэхнэ дээ естой нохойн жогорхой байлгуй
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • хөдөөний мантуу 2017-08-31 06:33:39
    Мөнгө идсэн зорилгодоо хүрлээ. Одоо болохгүй юм гээд хүчингүй болголоо. Эд арай дэндэж бнаа МОНГОЛЧУУДАА . Дэндүү доромжлож байнааа. Үр хүүхдүүд чинь сайнаа үз...
    66.181.181.91
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-31 06:22:33
    муусайн малнууд хийх юмаа олж ядсан ухнууд. гийгүүлэх замтай юм шиг тэнэгтэж байхаар замаа нэмж бариач.
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах