ДАШТ 2017: Өнөөдөр гурван бөх хүч үзнэ
Жүдо бөхийн 2017 оны  насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлждлэн явагдана. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эмэгтэйчүүдийн 63, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорно.

Тэгвэл  өнөөдөр манай баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 63 кг-д хоёр бөх, эрэгтэйчүүдийн 81 кг-д нэг бөх зодоглоно.Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 63кг-ийн жинд ААШТ-ний мөнгөн медальт, 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ний мөнгөн медальт, Залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт Б.Мөнгөнчимэг, ААШТ-ний хүрэл медальт, насанд хүрэгчдийн УАШТ-ний хошой аварга Б. Ганхайч нар хүч үзнэ. 

63кг-д 47 тамирчин барилдах бөгөөд ОУХМ Б.Мөнгөнчимэг Дэлхийн аварга, ДАШТ-ний хошой мөнгөн медальт, Олимпийн мөнгөн медальт Францын Клариссе Агбегньенугын толгойлж буй "Д" хэсэгт орж, эхний тойрогт Энэтхэгийн тамирчинтай барилдахаар оноолт таарчээ. Харин ОУХМ Б. Ганхайчын хувьд Олимп, Дэлхийн аварга Австрийн Тина Тристинъякийн толгойлсон "А" хэсэгт орж эхний барилдаанаа Киргизстаны тамирчинтай хийхээр боллоо. Киргизын тамирчинг ялвал 2-р тойрогт түүнийг Өмнөд Солонгосын тамирчин хүлээж байна. 

Эрэгтэйчүүдийн 81кг-ийн жинд ДАШТ-ний V байрын шагналт, ААШТ-ний хошой мөнгөн медальт ОУХМ О.Ууганбаатар хүч үзнэ. Түүний жинд нийт 66 тамирчин хүч үзэх бөгөөд манай бөх эзэн орны залуу тамирчин Атиллаа Унгваригийн толгойлсон "Д" хэсэгт орсон бөгөөд эхний тойрогт хийлж, 2-р.тойрогт Хятад, Өмнөд Солонгосын тамирчидын ялсантай хүч үзэхээр боллоо.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.