Орон нутгийн замд 209 хүн амиа алджээ
Улсын хэмжээнд 2017 оны эхний найман сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 269 хүний амь нас хохирчээ.Үүний дийлэнх нь буюу 209 нь орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын улмаас хохирогсод байна.
 
Иймд орон нутгийн замд гарч байгаа осол, зөрчлийг таслан зогсоох зорилгоор Замын цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсийн алба хаагчид “Оюутан-Тээвэр”, “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд Улаанбаатар- Дархан-Сэлэнгэ чиглэлийн хатуу хучилттай авто замд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, цаашид гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа аж.
 
Иймд хөдөлгөөнд оролцож байгаа эрхэм иргэд, жолооч та бүхэн замын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож, хурд хэтрүүлэхгүй байх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • муу зассан зам эрлэг 2017-09-01 05:40:29
    замын ослыг жолооч машин 2-т чихэж байхаар зам зассан нөхөдтэй хариуцлага тооцооч огцом эргэлтүүд гэнэт гарч идэг эвдэрсэн ахгарсан нүхнүүд ослын 98% эзлэнэ шүү...
  • 20 2017-08-31 10:29:05
    GPS зүүж өгөөд хотоос гаргадаг болох. орж ирэхэд нь хурааж ав. нэг их ажилласан дүр эсгэгчид ээ. жи пи эс ашигласан мөнгө авч болохгүй
  • зочин 2017-08-31 03:49:44
    ум мани бодми хум