Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсын Ерөнхий сайд В.Орбан бараалхлаа

Унгар Улсын Будапешт хотноо наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Жүдо бөхийн ДАШТ-д Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүндэтгэн Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр /08.30/ бараалхаж үдийн зоог барив. Тус уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиров.

Тухайлбал, 2010 онд байгуулсан “Биокомбинат ТӨҮГ-ын тоног төхөөрөмжийг шинэчлэх” төслийг санхүүжүүлэх 25 сая ам.долларын тусламжийн зээл олгох тухай хэлэлцээр өнөө хүртэл хэрэгжээгүй байгаа асуудлыг хэлэлцэж, уг төслийн хэрэгжилт удаашрах болсон шалтгааныг тодруулж, төслийг яаралтай эхлүүлэх чиглэлээр хоёр тал ажиллахаар тогтлоо. Уг төслийн хамтран хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа анхаарал хандуулан ажиллаж байсан юм. Уг төсөл хэрэгжсэнээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортод дорвитой ахиц гарна, Монголын эдийн засгийг олон салбартай болгон солонгоруулахад ихээхэн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.


President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.