Засгийн ирээдүйг АН атгаж байна
Яг жилийн өмнө эрх баригч хүчин мөн л ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотгол хийн, хэд хэдэн хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад нь буцаав байв. Нэг үгээр өмнөх эрх баригчдын ажилд үнэлэлт дүгнэлт өгч байсан юм. Тэгвэл яг жилийн дараа Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 30 гишүүний 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах тухай саналыг парламент хэлэлцүүлж эхлээд байна. Нэг үгээр эрх баригчид өнгөрсөн хугацаанд намын нөхдөө хэрхэн ажилласанд дүгнэлт хийхээр ээлжит бусаар хуралдах гэж байна.

Төсвийн тухай хуулийг зөрчиж, танхимын гишүүдийнхээ нэгдмэл ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 807.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий долоон концессийн гэрээ байгуулах эрхийг олгосон,  хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг хэрэгжүүлэхдээ олон удаа эргэж буцсан, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар итгэл алдсан Засгийн газартай хариуцлага тооцсон бол боловсон хүчний сонголт, томилгоонд алдаа гаргасан, Засгийн газрын бодлогын нэгдмэл бус, тодорхойгүй байдал, тооцоо судалгаа муутай эргэж буцсан шийдвэрүүд, цөөн хүн, хуулийн этгээдийг дэмжсэн явцуу үйл ажиллагаа, Засгийн газраас удаа дараа утга найруулга, агуулга, бодлогын хувьд алдаатай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн зэрэг үндэслэлээр Улсын Их Хурлын 31 гишүүн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн байх юм. 
Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд “Төрийн албанд ажиллаж буй хэн нэгнээс ямар нэг хэмжээгээр мөнгө авч томилгоо хийсэн бол би саналаараа огцорно гэдэг албан ёсны байр сууриа илэрхийлсэн. 807.8 тэрбум төгрөгийн долоон концессийн асуудал яригдаж байна. Манай Засгийн газар Дорноговь аймгийн автозам, Хан-Уул дүүрэг дэх 300 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлэн, дуусгах зорилгоор ердөө хоёр концессийн гэрээ байгуулсан. Бусад нь өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан концессийн гэрээнүүд бөгөөд бид мөнгөний хэмжээг бууруулж, төлөх хугацааг нь уртасган нийт зургаан концессийн гэрээнээс 50 тэрбум төгрөгийн хэмнэлт хийж ажилласан. Улсын төсөвт 50 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн нь бага мөнгө биш, үндсэндээ 50 цэцэрлэг барих хэмжээний мөнгө шүү дээ. Ийм үйл ажиллагаа явуулсныг үндэслэл болгон, сүүлд батлагдсан хуулийг мөн үндэслэлдээ дурдсан байгааг Та бүхэн анзаарч байгаа биз ээ” гэв. Мөн тэрбээр хууль хяналтын байгууллагад ямар нэг нөлөө үзүүлээгүй бөгөөд Засгийн газар тус байгууллагуудад тодорхой үүрэг даалгавар, чиглэл өгсөн зүйл байхгүй гэдгийг байнгын хорооны хуралдаанаар дуулгалаа.
Ийнхүү ггишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, санал хурааахад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тухай саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин одоо уг асуудлыг чуулганаар хэлэлцүүлнэ. Өнгөрсөн мягмар гарагт бүлгийн хуралдааны үеэр 30 гишүүн дээр Ц.Нямдорж нэмэгдэн гарын үсгээ зурсан. Гэхдээ Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан арван гишүүд гарын үсгээсээ татгалзсан гэх албан бус мэдээлэл гарч байна. Ийнхүү МАН бүдүүн нам доторх асуудлаа УИХ-ын хэмжээнд авчирлаа. Одоо 65-ын бүдүүн  бүлэг 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын алдаа оноог чуулганы танхимд хэлэлцэх нь ээ. Товчхондоо одоо бол МАН-ын Засгийн газрын ирээдүйг  МАН-ын 65 гишүүн биш АН-ын бүлгийнхэн атгачхаад байна. Нэг үгээр АН-ын бүлгийн кноп Засгийн газрын ирээдүйг шийднэ.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АН 2017-08-31 09:48:48
    Цөөнх ч гэсэн боломж олдож байна шүү
  • ЗОЧИН 2017-08-31 07:51:50
    АН бол нам биш ээ, луйварчдын бүлэг шүү дээ, өнгөрсөн 4 жил эдийн засаг сүйтгэсэнд нь хариуцлага тооцох ёстой.
  • хуульч 2017-08-31 07:26:55
    АЛЬ Ч НАМ адилхан яагаад гэвэл ЗАСАГЛАЛ ХУВИАРЛАХ /хууль тогтоох. гүйцэтгэх/ ҮЙЛЧИЛСЭНГҮЙ.??? ЙИМД1970-аад оны ХАЙРТ НАМ.ЗАСГИЙНН ТОГТОЛЦОО ХЭВЭЭР БАЙХ БОЛНО...
  • шударга иргэн 2017-08-31 05:56:39
    АНтай сонгуулиар яаж алалцаж сонгуулиар гарч ирлээ. Арчаагуйдээ еерсдее намаасаа урваж АНд бадар барьж очоод УИХд олонхи болсны ур дун байхгуй боллоо.
  • зочин 2017-08-31 04:42:47
    манайхан хуваагдах дуртай юм чинь ман ан хун амаа хоер хуваагаад емнед хойд солонгос шиг хоер улс болвол таарна тэгвэл монголчууд жаргана гэж зи айлдав
  • AN bol joomnii yyr 2017-08-31 04:27:04
    AN l bish bol adguus mal baisan ch hamaagyi demjine. AN-iinhan bol joomnuud.
  • зочин 2017-08-31 03:25:33
    АН уг нь уулын оройгоос барын зодооныг хараад чимээгүй сууж байвал өөрсдөд нь өлзийтэй баймаар одоохондоо та нарт ямарч эрх мэдэл эрх ашиг байхгүй.чимээгүй хар
  • Нараа 2017-08-31 01:51:53
    АН засагт гараад ажлаа хийж чадахгүй хийж байгаа хүмүүсийг хагаралдуулж үймүүлэхдээл гаршсан хүмүүс шүү дээвв Эд нар өөр юу ч чадахгүй ш дэээ
  • Зочин 2017-08-31 01:40:54
    Алтанхуягийн Сайханбилгээр солиод юу өөрчлөгдсөнийг хүн бүхэн дор бүрнээ нэг саначхаарай.Ард түмэнд наалдах юм гэж байхгүй л байхгүй юу.
  • Зочин 2017-08-31 01:29:06
    Энэ Хүрэлсүх Сарангэрэл,Нямдорж,Сумъяабазар нар долдойлоод л байсан биз дээ,өөрснөө ч гэсэн ХУЛГАЙ Ч нар байж, ард түмнээ хагаралдуулаад хоёр СОЛОНГОС шиг болго...
  • Бат 2017-08-31 01:10:52
    Ард түмэн сонголт өгөөд байхад Хүрэлсүхээс ганц боллоо үүнийг намаас хөө