Ж.Эрдэнэбат: Хэн нэгнээс мөнгө авч томилгоо хийсэн бол би саналаараа огцорно
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 30 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тухай саналыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38.1-д “…Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана…” хэмээн заасныг үндэслэн уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж буйг Байнгын хорооны дарга хуралдааны эхэнд тэмдэглэн хэлэв.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг наймдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн байна. Уг саналд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах үндэслэл нь Монгол Улсын хууль тогтоолыг зөрчсөн шийдвэр гаргаж, үйл ажиллаагаа явуулсан хэмээн дурджээ. Тодруулбал, Төсвийн тухай хуулийг зөрчиж, танхимын гишүүдийнхээ нэгдмэл ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүд болон бусад аж ахуйн нэгжүүдэд 807.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий долоон концессийн гэрээ байгуулах эрхийг олгосон гэв. Уг шийдвэр нь холбогдох хуулийг зөрчихийн зэрэгцээ УИХ-ын бүрэн эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл болсон гэж танилцуулгад дурдлаа

Мөн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг хэрэгжүүлэхдээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олон удаа эргэж буцсан саналыг УИХ-д оруулж, шийдвэрлүүлж байсан нь огцруулах хоёр дахь үндэслэл болсон гэлээ. Гуравдугаарт, ард түмэн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар итгэл алдсан Засгийн газартай хариуцлага тооцсон бол боловсон хүчний сонголт, томилгоонд алдаа гаргасан, Засгийн газрын бодлогын нэгдмэл бус, тодорхойгүй байдал, тооцоо судалгаа муутай эргэж буцсан шийдвэрүүд, цөөн хүн, хуулийн этгээдийг дэмжсэн явцуу үйл ажиллагаа, Засгийн газраас удаа дараа утга найруулга, агуулга, бодлогын хувьд алдаатай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн зэрэг үндэслэлээр УИХ-ын 31 гишүүн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд зарим зүйлийг тодруулав. Уг саналд УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн итгэл үнэмшлээрээ гарын үсэг зурсан гэдгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлээд, дэлгэрэнгүй хариулт өглөө.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Төрийн албанд ажиллаж буй хэн нэгнээс ямар нэг хэмжээгээр мөнгө авч томилгоо хийсэн бол би саналаараа огцорно гэдэг албан ёсны байр сууриа илэрхийлсэн. 807.8 тэрбум төгрөгийн долоон концессийн асуудал яригдаж байна. Манай Засгийн газар Дорноговь аймгийн автозам, Хан-Уул дүүрэг дэх 300 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлэн, дуусгах зорилгоор ердөө хоёр концессийн гэрээ байгуулсан. Бусад нь өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан концессийн гэрээнүүд бөгөөд бид мөнгөний хэмжээг бууруулж, төлөх хугацааг нь уртасган нийт зургаан концессийн гэрээнээс 50 тэрбум төгрөгийн хэмнэлт хийж ажилласан. Улсын төсөвт 50 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн нь бага мөнгө биш, үндсэндээ 50 цэцэрлэг барих хэмжээний мөнгө шүү дээ. Ийм үйл ажиллагаа явуулсныг үндэслэл болгон, сүүлд батлагдсан хуулийг мөн үндэслэлдээ дурдсан байгааг Та бүхэн анзаарч байгаа биз ээ” гэв. Мөн тэрбээр хууль хяналтын байгууллагад ямар нэг нөлөө үзүүлээгүй бөгөөд Засгийн газар тус байгууллагуудад тодорхой үүрэг даалгавар, чиглэл өгсөн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдсэн.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг эхний хоёр үндэслэлтэй санал нэгтэй байгаа бөгөөд Засгийн газартай хариуцлага тооцох нь зөв гэдэг дүгнэлт гаргасан болохыг танилцуулсан. Түүнчлэн хариуцлагын олон хэлбэр бий гэдгийг дурдаад “Төрийн ажлыг гацаахгүй, түмний амьдралд саад тотгор болохгүйгээр Засгийн газартай хариуцлага тооцоод, ажлыг нь ургаштай явуулах тал дээр анхаарах нь зүйтэй” гэлээ.

Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тухай саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дээрх саналыг дэмжээгүй бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Balai 2017-09-02 07:06:39
    Barigdah um shuud shoron orno bizdee ooroo ortsrono ch geh shig erguu
  • Irgen 2017-09-02 03:00:03
    Choijoo oyunhorol geed bvgd mungu ugch said boloo bizdee
  • иргэн 2017-09-02 01:55:36
    Авилга өгсөн авсан хоёулаа шийтгүүлдэг хуультай болхоор би мөнгө өгсөн гэж ямар хүн хэлэх вэ дээ.хуулиа өөрчлөөч өгсөн хүн шийтгүүлнэ гэж юу байсан юм
  • Зочин 2017-09-01 08:15:11
    Би авилга өгсөн гэдэг тэнэг гарах уу
  • Sandui 2017-08-31 17:13:15
    Sanduichin ajila ogj bn odoo chinii eelj daraan mie.enhbold nam hurlin darha ogoh hergtei
  • 999 2017-08-31 05:57:58
    ugsun gej hen heleh ve dee...shudargaaaa shudarga
  • Zochin  2017-08-31 05:57:46
    Iim solitoi zuil yariad yavah dee. Ard tumen bugdiig medej bgaa shi de.. Odoo boliiii... ene heden balai umnuud Ardchilsan namaas bur doloo dor teneguud bna aa....
  • Зочин 2017-08-31 05:12:45
    Ах чинь томилсон юм чинь нэг ч төг төлөөгүй байж магадгүй
  • yheryyd ee!! 2017-08-30 15:51:27
    Ta nar enyynees iluu said olohgyi!zasagiin gazariig ogzruulaj orond ni yah geed bnaa!!!OYBS tednii ajiliig saisaasan syy!!!
  • Иргэн 2017-08-30 15:50:14
    кккк.... Тэнэг юм хэлэх юм даа... Харин авсан авах гэж байгаа юм аа шударгаар хэлчих... Хоосон жүжиглээд яах вэ... Тэгвэл би сайд болое.
  • ui 2017-08-30 13:58:39
    uter zail. mergejliin zasgiin gazar chini haa bna. boovoo usalj bhaa l bod5 461 gegeg ordond suulchiin zabd chini usej ogch bolno shuu
  • Зочин 2017-08-30 13:23:20
    Гамингийн үлдэгдэл Ерөнхий сайд ах нь Улсын Их Хурлын дарга байх ч гэж дээ. Ер нь нөгөө өөрийгөө мундаг гэдэг МАН үнэн хэрэгтээ Гамингийн үлдэгдлүүдийн нам болж...
  • ZOCHIN  2017-08-30 13:12:49
    m.ENHBOLDIIN DUU YM CHINI AH SHIGEE GURIIGEED DUUSAH BIZDEE. NOMTOIBAYRAAS LANDCRUZER MASHIN AVSAN GEDEG TEGVEL HUDLAA YMUU.OROND N KONTCESS ,...
  • zochin 2017-08-30 13:10:44
    ene durakd mungu ugch tomiluulsan geji khen khelekh yu m bee ? khutsalguy khurdan zayl