Хууль бусаар газар олгосон захирамжуудыг хүчингүй болголоо

Хотын дарга С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан. Мөн цаашид Улаанбаатар хотын суурьшлын бүсэд шинээр газар олгохгүй байх захирамжийг гаргасан билээ. Эдгээр ажлууд нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудын  эхлэл байсан юм.

Нийслэлд хоёр болон түүнээс дээш жилээр эзэмшиж буй газраа ашиглаагүй иргэд олон байдгийн дээр эзэмших эрхийн зөрчилтэй иргэд, аж ахуйн нэгжүүд байсаар байна. Эзэмшлийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрхийг олгохдоо зарим нэг хууль тогтоомжийг зөрчин олгосон байдал нь иргэдийн дунд газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгогдсон газруудыг цэгцлэх ажлыг эхлүүлээд байна.

Өмнө нь хотын дарга эзэмшлийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй 219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан бол энэ удаа хууль зөрчин олгосон 3 газрын захирамжийг хүчингүй болголоо. Тухайлбал 2012-2014 онуудад олгогдсон, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Маршалын гүүрний зүүн талд амралт, зугаалгын зориулалтаар 7 га газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/942 дугаар захирамжийн хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгосон байна. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаар 55 мянган м2 газрыг “Сүрлэг-Ордон” ХХК-д эзэмшүүлсэн болон Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаар 19 мянган м2 газрыг иргэн Э.Мөнхбаатарт эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33.1.2-т болон 29.1, 29.2, 29.3-т заасныг тус тус зөрчсөн тул хүчингүй болголоо.

Цаашид Хотын дарга 2020 хүртлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын ашиглалт, хуваарилалтай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс хууль бус газар олголттой хатуу тэмцэхээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-31 03:55:06
    Ардчилсан намыг бид яагаад өмнөх сонгуульд сонгосон вэ гэвэл гэр хорооллууддыг дэд бүтэцтэй хаус болгоно гэж байсан юм. амлалтаа биелүүлээгүй.
  • Хулан 2017-08-30 16:12:51
    Уб-р дуурэн хашаануудын эмх замбараагуй байдлыг цэгцлээч.явган хун байшингуудын хажуугаар чолоотэй явах гарц хииж огооч. Хашаануудыг цэгцэлэхэд анхаарна уу.
  • зочин  2017-08-30 14:37:33
    Хэн үнэмших юм дандаа ингэж гаргадаг захирамж тэгээд л сарын дараа өөрсдөө олгоод л эхлэнэ
  • 21 2017-08-30 14:01:25
    хахуульд авсан мөгийг нь буцаан татаж улсад цэцэрлэг барь
  • ,. 2017-08-30 11:20:16
    М.Энхболд хотын доторх газрыг зарсаар байгаад ямар ч замбараагүй болгочихсон учир одоо ганц нэг захирамж цуцлаад нэмэргүй ээ, өнгөрсөн!!!!
  • зочин 2017-08-30 10:15:25
    IV хорооллын эцэст байрлах 12-р барйны урд байрлалтай хүүхдийн тоглоомын талбайд гарааж барих захирамжийг хүчингүй болгоод өгөөч. Иргэд мөн их олон гуйж бна даа...
  • иргэн 2017-08-30 10:01:33
    тер гэж байдаг бол энэ их зев ажил шуу ешее эрчимжуулэх хэрэгтэй салга толгой бат уул ан ынханд менгеер баахан газар егсен байх магадлалтай
  • зочин 2017-08-30 09:51:22
    Батболд дарга даа баяр хүргэе, Э.Батүүл баахан газрын захирамж гаргасан ш дээ, тэр нь яагаад энд байхгүй байна аа
  • Бат 2017-08-30 09:05:06
    Захирамжаар хүчингүй болгож жаахан зарах газартай болохнээ хөөрхий
  • зөв 2017-08-30 07:57:08
    зөв эрдэм шинжилгээний ямар ажил иргэн мөнгө баатар авилага өгсөн байх