Донорууд эмнэлгийн үйлчилгээг очер дараалалгүй авч, зарим төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой
Эмнэлгүүдийг цусан бүтэгдэхүүнээр  хангах нь  өдөр тутмын  тасралтгүй  үйл  ажиллагаа байдаг. Зуны  улиралд  цусны  эрэлт нэмэгддэг боловч цус  өгөлт  багасч  нийлүүлэлт  буурдаг гэж Цусны  төвийнхөн  онцолж байна. Цусны  донор  болж цусаа  өгөх  нь   сайн  дурын  үйл  ажиллагаа ч гэлээ  хөгжилтэй  улс  орнуудад  үүрэг  гэж  заасан  байдаг. Манай  иргэдийн  хувьд  цус  өгснөөр халдвар авах, даардаг  болох,  донор  болоход цусны  бүлэг  хамаатай  зэрэг буруу  ойлголтууд  байсаар байгаа. Цусаа  өгөх  нь  ямар нэг  сөрөг нөлөө байхгүй. 17-60 насны  өөрийгөө  эрүүл  гэж   бодож буй  хэн ч донор  болох боломжтой аж.  Хэрвээ цусаа хандивлагч донор өвдсөн  тохиолдолд  хоёр, гуравдугаар  шатны   эмнэлгүүдэд дугаар  дараалалгүйгээр  үзүүлэх, зарим  төрлийн  шинжилгээг  үнэ  төлбөргүй өгөх  эрх  нээгддэг тухай мэргэжилтнүүд хэлж байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.