“Жи тайм” сүлжээнээс  урамшуулал авсан иргэдийг мэдүүлэг өгөхийг сануулав

Казакстан Улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн үйл ажиллагааг зогсоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн.

Тэгвэл үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас уг сүлжээний бизнест элсэн орж, урамшууллын мөнгө авсан иргэдийг ирэх сарын 20-ны дотор цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгөхийг санууллаа. Тодруулбал, "Жи тайм корпорейшн" ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт элсэж урамшуулал авсан нэр бүхий иргэд ирэх сарын 20-ны дотор тус албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 202, 203 тоот өрөөнд мөнгө хүлээн авсан дансны дугаараа тодруулан, мэдүүлэг өгөхийг Цагдаагийн Ерөнхий газраас мэдэгдэж байна.

Дашрамд дуулгахад, Казахстан улсын иргэн Ж.Марат гэгч нь манай улсад сүлжээний бизнес эрхэлж, пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэх хэргээр шалгагдаж байгаа билээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nsns 2017-08-30 16:54:50
    Marat zugtaasan gesen uu
  • 21 2017-08-30 07:41:53
    eniig hsiideh heregtei albadan duudaj baitsaalt avah heregtei. zarim ni hvnii mungu avaad bvrtgeld oruulaagvi idsen baisan. 10say tug zavshaad yvj bna.