Жүдо бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаанууд явагдана.
Энэ өдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа, залуу тамирчин Л.Энхрийлэн нар хүч үзнэ. Тэмцээний “А” хэсгийг тэргүүлэн барилдах Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөх бол хоёрдугаар тойрогт Франц – Румыны тамирчдийн аль ялсантай хүч үзнэ. Харин Л.Энхрийлэнгийн хувьд эхний шатанд Казахстаны бөх Анна Казюлинатай барилдахаар оноолт таарчээ.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр зодоглоно. Энэ жил Бакугын “Их дуулга”-д түрүүлж, ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тэрбээр эхний шатанд гоц мөргөсөн юм. Түүний хоёрдугаар шатны өрсөлдөгч нь Саудын Арабын Мухаммед Алхабри байх юм.
Хэсгийн барилдаанууд манай цагаар 16:00 цагт эхлэх бол, шигшээ барилдаанууд 22:00 цагт эхэлнэ.

Б.Сансар
olloo.mn