Өсвөрийн бөхчүүд ДАШТ-д зодоглоно

Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 06-10-нд Грекийн нийслэл Афинд болно.

Олимпийн өлгий нутагт манай улсаас хөвгүүдийн 42 кг-ын жинд Б.Хишигдорж, 46 кг-д Э.Сумъяабазар, 50 кг-д Н.Наранхүү, 54 кг-д М.Сүхбат, 58 кг-д О.Сүлдхүү, 63 кг-д Э.Бямбадорж, 69 кг-д А.Цэрэн-Очир, 76 кг-д Р.Мөнхбаяр, 85 кг-д Э.Батмагнай, 100 кг-д Б.Энх-Оргил нар зодоглоно. Харин охидын 38 кг-д Э.Буман-Аюуш, 43 кг-д Б.Энхзул, 46 кг-д Т.Цээням, 49 кг-д Д.Отгонжаргал, 52 кг-д Б.Хонгорзул, 56 кг-д Ө.Пүрэвсүрэн, 60 кг-д Н.Анударь, 65 кг-д Д.Түмэнхүслэн, 70 кг-д Ц.Хулан нар оролцох аж.

Манай охид маргааш Грекийн нийслэлийг зорих бол хөвгүүд ням гаригт эх орноосоо мордоно.

ДАШТ-д дасгалжуулагчаар П.Чулуунбаатар, Д.Энхбат, Ё.Батдархан, С.Мөнхдуулдах , шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.