ДАШТ 2017: Д.Отгондалай  хүрэл медалийн болзол хангалаа
Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Германы Хамбург хотноо  энэ сарын 26-нд эхэлсэн. ДАШТ-ий медалийн төлөөх, шигшээ тоглолтууд өнгөрсөн шөнө эхэллээ. Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын гурван тамирчин хүрэл медалийн төлөөх тулаануудаа хийлээ.

Тодруулбал, 49 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн төлөөх тоглолтод Риогийн олимпийн мөнгөн медальт, Колумб улсын боксчин Юберхен Мартинезэд ялагдлаа. Мөн тэмцээний 64 кг-д ОУХМ Б.Чинзориг шөвгийн наймын тоглолтод ялагдсанаар энэ жилийн ДАШТ-ийг өндөрлүүлж байна. Тэрбээр, хүрэл медалийн төлөөх тоглолтод 2017 оны Европын аварга, Армяны боксчин Оганес Бачковтой тоглож, 4:1 харьцаатай хожигдлоо.
 
Харин тэмцээний 60 кг-д өрсөлдөж буй олимпийн наадмын хүрэл медальт, Азийн аварга МУГТ Д.Отгондалай хүрэл медалийн төлөө  Венесуэлийн тамирчныг 5:0 харьцаагаар ялж, цаашид медалийн өнгөө хувиргах боломжтой боллоо. Ингэснээр манай тамирчин олимп, дэлхийн хос медальтан болж байгаа юм.
 
Д.Отгондалай есдүгээр сарын 1-нд медалийн өнгөө хувиргах тулаанаа Францын тамирчинтай хийнэ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bek 2017-08-30 13:27:29
    Amjilt oki mongol uls chamaig huleej bna amjilt oki
    202.70.46.209
    Мэдэгдсэн Хариулах
  • lll 2017-08-30 08:55:17
    Sain bna. Delh-n avarga boloh-g yeruuye!!! Amjilt!!!
    203.169.48.146
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-30 06:22:26
    отгондалайд амжилт хусье алтан медаль аваарай
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах