Хөлбөмбөгийн шигшээ багийн бэлтгэл эхэллээ

Ирэх аравдугаар сарын 05-нд дэлхийн чансааны 148-д бичигддэг Тайванийн багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийх  насанд хүрэгчдийн шигшээ багийн бэлтгэл өчигдрөөс эхэллээ.

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс “Хүрхрээ үндэсний лиг”-т хүч үздэг шилдэг 29 тоглогчийг багтаа дуудсан. Эдгээр тоглогчдоос 18 нь ирэх аравдугаар сард Тайванийг зорих шигшээ багт багтаж, дэлхийн чансаа ахиулах албан ёсны нөхөрсөг тоглолтод оролцох юм.


Манай шигшээ энэ баасан гарагт “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аварга “Эрчим”, ням гарагт Легионеруудын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ.

Насанд хүрэгчдийн шигшээ багаас гадна 16 хүртэлх насны шигшээ ирэх сарын 20-24-нд, 19 хүртэл насны шигшээ аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 07-ны өдрүүдэд нас насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцоно. Түүнээс гадна насанд хүрэгчдийн футзалын шигшээ баг арваннэгдүгээр сарын 04-08-ны хооронд Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцох юм.

Ийнхүү шигшээ багуудын хувьд тун завгүй өдрүүд айлчилж байна.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.