Сурагчийн дүрэмт хувцасны хийц, материалын чанар шүүмжлэл дагуулж байна
Манай улс 2012 оноос хойш сурагчийн дүрэмт хувцсаар жигдрэх бодлого барьж буй. Ингэхдээ  40 хувийн ноос, 60 хувийн полистор материалаар  дотооддоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг  зах зээлд  нэвтрүүлэх зорилгоор тухайлсан ажлууд хийгдэж байгаа.Тухайлбал, засгийн газрын шийдвэрийн дагуу Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан  нэр бүхий 18 дүрэмт хувцас үйлдвэрлэгчид 23 тэрбумын зээлийг өнгөрсөн жилүүдэд олгосон байдаг.

Ингээд үйлдвэрлэгчдэд тодорхой хэд хэдэн шаардлага тавьж, сурагчийн дүрэмт хувцас  үйлдвэрлэх эрх олгосон. Одоогоор  сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэхээр тендерт шалгарсан үндэсний үйлдвэрлэгч болох “Өүлэн Мэнч”, “Шилмэл загвар”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, “Төмөр трейд” “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” гэсэн долоон компани дотоодын зах зээлд нийлүүлж байгаа юм.

Харамсалтай нь сурагчийн дүрэмт хувцасны чанар, стандартыг  эцэг эхчүүд ихээхэн шүүмжилдэг. Энэ жилийн тухайд  ч мөн ялгаагүй  хүүхдэдээ дүрэмт хувцас хайсан эцэг эхчүүд эрэл мухардаж байна. Учир нь хэд хэдэн цэгүүдэд дүрэмт хувцасыг худалдаалж байгаа боловч энэ жил ихэнх үйлдвэрүүдийн дүрэмт хувцас  материал, хийц оёдол муутай байгаа аж. Хийц, материал сайтай дүрэмт хувцас хайсан эцэг эхчүүд “Батзүү” “Шилмэл загвар” гэх мэт томоохон үйлдвэрлэгчдийг шүүмжилсэн санал сэтгэгдлээ илэрхийлж  байна.

Түүнчлэн урд хөршид үйлдвэрлэгдсэн дүрэмт хувцас наймдугаар сар гаргаад хилээр ихээр орж ирдэг нь   толгойны өвчин болсоор ирсэн. Тухайлбал, энэ сарын эхээр  “Төмөр трейд” компанийн нууцлалтай хуурамч дүрэмт хувцсыг Замын-Үүдийн хилийн боомтоор Хархорин захын түрээслэгч иргэн УАЗ-469 маркийн автомашинаар оруулж ирэхэд нь Хилийн Мэргэжлийн Хяналтын албаны байцаагч илрүүлсэн байна.

Урд хөршид үйлдвэрлэсэн хуурамч дүрэмт хувцасууд юугаар, хэрхэн хийсэн нь тодорхойгүй байдаг аж. Зарим компани болон хувь хүмүүс урд хөршөөс дууриамал сурагчийн дүрэмт хувцас оруулж ирэн хямд үнээр борлуулдаг байна.

Импортоор оруулж ирдэг дүрэмт хувцас нь харагдах талаасаа дотоодынхоос ялгахааргүй ч ч материалын хувьд 100 хувийн полиэстер /нийлэг/ учраас чийг даах, агаар салхи бага нэвтрүүлдэг байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халтай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Угтаа бол сурагчийн дүрэмт хувцасны материал стандартын дагуу 40 хувь нь цэвэр хонины ноос бол 60 хувь нь полиэстер байх ёстой юм.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үхэр монголчууд юу ч байсан голно 2017-08-31 13:23:23
    Эргээд оросын колони болцгоо
    203.91.118.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Батзүү 2017-08-31 05:22:56
    Шалгарсан компаниудын нэрс дунд Батзүү компани гэж алга, даанч хулхи хувцөс зараад байсан юм тийм болохоор л хужаагаас дандаа зөөж байгаа нь батлагдаж байна даа...
    202.9.42.44
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-31 05:07:46
    Batzuu kompaniin duremt huvtsas mash sain ym bilee busad n hiits chanar edelgee daah chadvariini huvid ch ter guitehgui ym bilee
    27.123.214.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Teneg 2017-08-31 02:52:08
    Бор форм бол монголых орос форм бол чулуу шүү дээ
    202.9.43.59
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2017-08-30 14:43:57
    orosiin huuchin bor formoo ums duu
    66.181.183.206
    Мэдэгдсэн Хариулах
  • dorj 2017-08-30 03:52:06
    hudlaa bitgii bicheeree manaihan yum hiiheeree mash vnetei deer ni chanargui bas amarhan boostog materal ni muu 1 uliral dawuul ih yum
    202.9.43.245
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-30 02:42:17
    Өүлэн брэндийн сурагчийн цамц хувцас бол маааааааш сайн. Манай охин 5 цамц, 1 формоо 2 жил дараалан өмсөөд, долоо хоног тутам угаахад ямар ч лэгдэл гараагүй.
    193.57.67.241
    Мэдэгдсэн Хариулах