
Өнөөдөр болох үйл явдлууд...
09:00 цагт: Монголын Байгаль орчны Иргэний зөвлөл (МБОИЗ)-өөс Тэрэлж, Туулын эргээр ус, хогны бохирдлыг шалгана.
10:00 цагт: НМХГ-ын хурлын зааланд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубээс “МОНГОЛЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛХИЙД ГАРГАХАД ЛОГИСТИКИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт сэтгүүлчидтэй хийх чөлөөт уулзалт зохион байгуулна.
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлээс Эрдэнэс таван толгойн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Алтай констракшн ХХК-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын хөнгөн атлетикийн холбоонос “Тал нутгийн марафон” олон улсын тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Сүхбаатарын талбайд нийслэлийн 9 дүүргийн багш нар оролцсон Багшийн цалинг нэмүүлэх асуудлаар жагсаал цуглаан болно. Тэмцлийн дараагийн хэлбэрүүдэд шилжиж тэмцэхээ илэрхийлнэ.
12:20 цагт: ЕТГ-ын дэргэдэх Иргэний танхимд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ 8 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР ЗАРЛАХ ТУХАЙ 25 ДУГААР ЗАРЛИГ-ийг зарим байгууллагуудын төлөөлөлд гардуулна.