Тэрбум төгрөгтэй тэтгэвэрт гарах таны бодож байгаагаас илүү хялбар
Хөгжингүй орны иргэд тэтгэвэртээ суусныхаа дараа дэлхийгээр аялж, амралт сувиллаар асруулж, хүссэн бүхнээ хийх санхүүгийн эрх чөлөөнд нэгэнт хүрсэн байдаг бол манай хөгшчүүд аяга цайны сүүгээ хэмнэж, үр хүүхдийнхээ гарыг харж амьдардаг нь нууц биш юм.

Нэгэнт манай улсын төрөөс тэтгэврийн тогтолцоондоо дорвитой шинэчлэл хийхгүй байгаа энэ үед бид яах ёстой вэ? Ирээдүй маань гэрэлтэй байгаасай гэж хэмээн залбирч  суух уу?

Тэгвэл танд тэтгэвэрт гарахдаа тэрбумтан болох боломжтойг нотлох нэгэн тооцооллыг хүргэе. Хэрвээ та 25 настай бол яг одоо сар бүр 100,000 төгрөг хуримтлуулаад байвал 60 нас хүрэхдээ 1 тэрбум 172 сая төгрөгийн хуримтлалтай болно.
Харин 30 настай бол 578 сая төгрөгийн хуримтлалыг хэдийн үүсгэсэн байх нь ээ. Мэдээж эрт эхлэх тусам хуримтлалын дүн тань өсөж, нас нэмэх хирээр буян арвижих юм. Өндөр насыг зооглохдоо үр хүүхэддээ чирэгдэл учруулахгүйгээр сайн сайхан амьдрах боломж бидэнд байна.

Арай бага дүнгээр буюу сард ердөө 20,000 мянган төгрөг хуримтлуулж хэвшвэл  урт хугацаанд ямар үр дүн гарах бол? Доорх график танд дэлгэрэнгүй хариултыг өгөх болно.
 
/Жишээг Голомт банкны Үндэсний хуримтлалын хөтөлбөрийн тооцооллоор хийв/



Тэгэхээр  сар бүр 20,000 төгрөгийг 30 жилийн хугацаанд хуримтлуулбал 115,937,836 төгрөг, 35 жилийн хугацаанд бол 234,990,457 төгрөгийн хуримтлалтай болох боломжтойг дээрх график харуулж байна.

Тэгвэл таны орлого өсөхийн хирээр сар бүр хуримтлуулах дүнгээ төлөвлөгөөтэйгээр өсгөснөөр таны ирээдүйн хуримтлал хэрхэн нэмэгдэхийг тооцож үзье.  

Нэг үгээр хэлбэл та 60 эсвэл 65 насандаа тэтгэвэрт гарахдаа 1 ТЭРБУМ төгрөгийн хуримтлал үүсгэх зорилго тавьсан бол түүндээ хүрэх хэд хэдэн хувилбар байгааг доорх графикуудаас харах боломжтой.


















 
Тооцооллыг илүү хялбар болгох үүднээс дээрх графикуудыг задалж 10, 15, 20, 30 жилийн хугацаанд сар бүр 20,000 50,000 100,000 200,000 500,000 төгрөгийн хуримтлал хийснээр гарах нийт үр дүнг таны хадгалах мөнгөний хэмжээ болон банкнаас өгөх хүүний хэмжээтэй харьцуулж харууллаа.

Та гэнэт их мөнгөтэй болохоороо л хуримтлал үүсгэнэ дээ гэж боддог бол энэ нь  маш том эндүүрэл юм. Харин ч багаар эхэлж тууштай, төлөвлөгөөтэйгээр хуримтлуулснаар урт хугацаанд ямар их өгөөжөө өгөхийг дээрх тооцооллууд нотолж байна.

Дараагийн удаа та нэг хайрцаг тамхи, боодол бохь эсвэл кофе авч уухынхаа өмнө энэ мөнгөө хуримтлалдаа зориулснаар ирээдүйд таны амьдралд ямар их өөрчлөлт авчрахыг сайтар бодоод үзээрэй.
 
Та одооноос хуримтлалаа эхлүүлэхийг хүсвэл доорх линкээр орж бүртгүүлнэ үү.
www.hurimtlal.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-02-01 18:13:08
    sain duriin undsen deer hiigddeg nemegdel; tetgever gedeg , Mongol uls irgeddee tsalingaas ny suutgah zamaar terhuu hurimtlaliig bii bolgohod tusalbal sainsan...
  • irgen 2018-01-02 08:50:47
    bank naidbargvi
  • bat 2017-08-30 04:37:03
    хадгаламжийн тооцоолуураар ингэж гарахгүй л байна даа яаж бодоод байгаан. тэгээд ч 30 жилимйн дараа ханш яах бол
  • иргэн  2017-08-30 04:31:59
    бид аливаа юманд дүгнэлт өгөхдөө дандаа хар талыг харах юмдаа энэ огт болохгүй ч юм биш хувь хүнээс л хамаарна боловсролгүй ирээдүйдээ хандлага нь харанхуй хүнд...
  • Zo 2017-08-30 01:24:44
    Mungunii hansh medeej unana, gehdee Tugrug-r hadgalsnaas $-r hadgalval deer bh.
  • irgen 2017-08-29 18:32:59
    odoogoos 30 jiliin omno 1 kg alim 5 togrog baisan. odoo 5000 baina.
  • Лхагвасүрэн 2017-08-29 17:54:32
    Сайхан л санаа байна гэхдээ аль банканд найдаж болох вэ Баталгааг хэн өгөх вэ
  • Зочин 2017-08-29 16:59:57
    хэ хэ, тэр үед мөнгөний ханш хэр зэрэг унасан байх талаар ийм график бна уу ?
  • ?! 2017-08-29 15:14:59
    4-р ангийн балчир хүүхэд л ийм тооцоонд итгэж магадгүй!!! 30 жилийн дараа төгрөг маань юу болох бол???
  • zochin 2017-08-29 14:43:18
    30 жилд банк өөрийн олох ашгаа ингэж графикаар харуулдаа. төр тогтворгүй бол мөнгөний ханш уналт банкны дээрэмчид наад мөнгийг чинь үнэгүйдүүлнэ.
  • mongol 2017-08-29 12:43:14
    unen bol saixan yum gexdee tor zasgiin xulgaichid zamaas my bugdiig xovx sorono biz dee