Бильярдын хос тамирчид Универсиад наадмаас хүрэл медаль хүртэв

Дэлхийн оюутан залуучуудын 2017 оны универсиад их наадмын тэмцээн уралдаанууд өнөөдөр сүүлийн өдрөө үргэлжилж, медалийн эзэд тодорсоор байна. Монголын баг таимрчдын өрсөлдөж байгаа сүүлийн тэмцээн пүүл бильярдын тэмцээн өнөөдөр мөн сүүлийн өдрөө үргэлжлэн явагдлаа. Зуны спортын 29-р Универсиад наадмын пүүл бильярдын тэмцээн ийнхүү 5 дахь өдрөө үргэлжилж, эрэгтэй, эмэгэтэй хосын төрлийн медалийн эзэд тодорсон юм.

Эмэгтэйчүүдийн хосын төрөлд Монгол улсын тамирчин Б.Уянга, Б.Нарантуяа нар Сингапурын хос Рүй Еи Он, Вон Ли Тан нартай учраа тааран тоглож, 9:3-ын харьцаатай өрсөлдөгчөө хожсоноор Универсиад наадмын хүрэл медалийг хүртлээ. Спортын мастер Б.Нарантуяа энэ удаагийн Универсиад наадмаас ганцаарчилсан төрөлдөө мөнгөн медаль, хосын төрөлдөө хүрэл медаль хүртсэнээр ийнхүү хос медальтай өөрийн эх орондоо буцахаар болов.

Таны төлөө залуусын төлөө уриатай энэ удаагийн Универсиад наадамд дэлхийн 162 орны 7.746 тамирчин спортын үндсэн 19 төрлөөр өрсөлдөж, 271 багц медалийн эздийг тодруулахад 65 орон медаль хүрлээ. Монголын баг тамирчдын хувьд энэ удаагийн Универсиад наадмыг 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар дуусгаж, багийн дүнгээр 47-р байрт эрэмбэлэгдсэн юм.

Универсиад наадмын хаалтын ажиллагаа маргааш Тайпей хотын төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Б.Орхон


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.